Антарктидын мөсөн ууланд 150 мянган оцон шувуу үхжээ

Антарктидын мөсөн ууланд 150 мянган оцон шувуу үхжээ

Зургаан жилийн өмнө 150 мянга гаруй оцон шувуу Антарктидын эргийн мөсөн уулнаас гарч чадалгүй гацаж, улмаар үхжээ. Энэ тухай Антарктидын судалгааны сэтгүүлд нийтэлсэн байна.

 

Рөүд аралтай бараг тэнцэхүйц хэмжээний газар нутагт тэлсэн мөсөөр холбогдсон BO9B мөсөн уул нь Адэли оцон шувууны хүнсэндээ хүрэх замыг нь хааж улмаар үхэлд хүргэсэн хэмээн Антарктидын судалгааны сэтгүүлийн хоёрдугаар сард хэвлэгдсэн дугаарт нийтэлжээ.Өндрөөшөө уул мэт тогтсон мөс хамгийн түрүүнд оцон шувуудад нөлөөлсөн байна. 

 

Мөсөн уул нь оцон шувуудын хувьд ихэвчлэн хаалттай байдаг ч тэд амьдрахын эрхэнд хоол эрж бараг 40 миль сунаж тогтсон энэ алслагдмал газарт хүрчээ. Зургаан жилийн өмнө 160 мянган оцон шувуу байгаа хэмээн үзэж байсан ч ийнхүү Антарктидын эргийн мөсөн ууланд олон зуун оцон шувуу үхэж үрэгдсэний дараа зөвхөн 10 мянган оцон шувуу үлдсэн байна.

 

Ерөнхийдөө 2011 оноос хойш оцон шувуудын тоо толгой эрс буурсан гэдгийг Нью өмнөд Уэльсийн Австралийн их сургуулийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны төвөөс мэдэгдлээ. Иймд мөсөн уулыг сэтлэхгүйгээр Адэли оцон шувууд ирэх 20 жилийн дотор устаж үгүй болох эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ