ЗАСГИЙН ГАЗРЫГ ШҮҮХЭД ӨГӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ

 

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин нар Засгийн газрыг шүүхэд өгөхөө мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Энэ тухайгаа тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Шийдлийн засгийн газар хууль хэрэгжүүлдэггүй, хууль зөрчиж гадны компанид газар нутгаа худалдсаар байгаа нь ил болсоор байна. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт, Бурхан халдун уулнаас эх аван урсдаг Онон голын сав газар, Ойн сан бүхий газарт хууль бусаар Австралийн хөрөнгө оруулалттай “Гутайн даваа” хэмээх компанид алт олборуулахаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Мөн Увс аймгийн / аймгийн 19 сумтай/ 14 сумын газар нутгийг хамрах хэмжээний буюу 19724.28 км2 талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрлийг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанид мөн хууль зөрчиж олгосон” гэдгийг хэмээн онцоллоо. Тиймээс дээрх хэрэг явдал нь Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл болж чадна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ