ГАЛЗУУ ЧОНО ХҮН РҮҮ ДАЙРЧЭЭ

 

Мал амьтны гоц халдварт өвчин болох Галзуу өвчний тохиолдол гурван аймагт бүртгэгджээ.

 

Тухайлбал, Булган аймгийн Могод сумын Баясгалант багийн Хандын-Өвөлжөө гэдэг газар малчин О-гийн 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин туссан нь шинжилгээгээр тогтоогджээ.

 

Мөн Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн Бор хайрханы бэл гэдэг газар чоно малчин М-ийн баруун гар, 2 үхэр, 2 адууг хазжээ. Тухайн чоныг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ.

 

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайст багийн Цагаан хад гэдэг газар малчин Б-гийн 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч шинжилгээнд оруулсан бол тус аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Бэрх” гэдэг газар малчин У.Батжаргалын 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч шинжлүүлэхэд Галзуу өвчин болох нь тус тус тогтоогдсон байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    чоноо хамгаалсны үр дүн гарч байна даа
    • 15 February 2016 17:39