Архины тухай хуулийг Г.Батхүү гишүүн санаачлаасай

Архины тухай хуулийг Г.Батхүү гишүүн санаачлаасай

Монголыг чимээгүйхэн нөмөрч байгаа хар сүүдэр бол согтууруулах ундаа болов. Найман настай балчираас наян настай буурай хүртэл архи ууж, амиа алдаж байна. Энэ бол Монголын өнөөгийн нийгмийн хамгийн том эмгэнэл билээ.

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжээд хоёр сар болжээ. Шүүмжлэл дагуулж байсан энэ хуулийн хэрэгжилтэд олон хүн дүгнэлт хийж, ололтыг нь магтан дуулж байна. Хэдийгээр зарим нэг заалт нь алдаа оноотой ч засч сайжруулбал хамгийн ололттой, үр дүнтэй хуулиудын нэг. Монголчуудын тамхины хэрэглээ буурч, дам тамхидалд бараг үгүй болжээ. Энэ бол УИХ дахь эмэгтэй гишүүдийн ач тус гэхэд хилсдэхгүй.

Харин нөгөө нэг амьдралын дайсан болох архины хэрэглээг хязгаарлах цаг иржээ. Манай улсад үйлдэгдэж байгаа ихэнх гэмт хэргийн шалтгаан нөгөө л согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байдаг. Хамгийн сүүлийн үеийн эмгэнэлт мэдээлэл бол хөлчүүрхсэн залуу гэргийгээ гэр бүлийн таван гишүүний хамт галдан шатаасан аймшигт хэрэг юм. Тухайн үед хүн болгон айж, гайхаж тэр гэмт этгээдийг харааж зүхэж байсан. Харин энэхүү хэргийг үйлдэх гол шалтгаан нь хэдийгээр гэр бүлийн маргаан байсан ч түүнийг дэвэргэсэн зүйл бол мэдээж архи.

Нэг хүн амд ногдох архи согтууруулах ундааны хэрэглээгээр Монгол Улс дэлхийд дээгүүр давхидаг. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа архи согтууруулах ундааны хэрэглээ болон импортоор оруулж ирж буй ижил төрлийн бүтээгдэхүүний харьцуулсан судалгаагаар нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ өнгөрсөн оноос 12.1 литрээр өсчээ. Үйлдвэрлэсэн, импортолсон согтууруулах ундааны хэмжээ 18 болон түүнээс дээш насны нэг хүнд жилд 48.5 литр  болжээ. Хэдэн жилийн өмнө нэг хүнд ногдох үзүүлэлт 36.4 литр байсан бол даруй 30 гаруй хувиар өссөн гэсэн тооцоо гарчээ. Гэтэл энэхүү тооцоонд анхаарлаа хандуулж, ард иргэдээ бодсон нэг ч эрхэм өнөөдөралга.

Арга ч үгүй биз. Төрд суугаа эрхмүүдийн зарим нь архины бизнесээр хөлжиж, Монголын толгой баячуудын эгнээнд хэдийнэ орсон. Түүний нэг бол яах аргагүй УИХ-ын гишүүн Г.Батхүү. Тэрбээр, Монголын согтууруулах ундааны зах зээлд ноёрхдог АПУ хэмээх томоохон компанийн эзэн гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Харин Монгол Улсын маань эмгэнэл, айдас дагуулаад байгаа архины хэрэглээнд хяналт тавих үүднээс Х.Батхүү гишүүнийг Архины тухай хуулийг санаачлаасай гэсэн битүүхэн хүсэл хэн бүхэнд бий. Харин энэ хүсэл ганцхан Г .Батхүү гишүүнд л алга. Тэрбээр энэхүү суудалд суухын тулд мөрийн хөтөлбөрөөрөө бус нөгөө хорт ундаагаараа хордуулан байж санал авсан хэмээн г хэвлэлээр нэг хэсэг шуугиж байсан билээ. УИХ-ын 2004 оны сонгуулиар "АПУ" компанийн үйлдвэрлэсэн "Ерөөл" архийг Өвөрхангай аймагт чиргүүлтэй "Зил-130" машинаар тараасан баримт ч бий.

Ард иргэдээ архинд живүүлж, олсон ашгаараа хөлжин, улмаар өнөөгийн УИХ-ын гишүүн гэх эрхэм суудалд суугаа түүнд эх орноо биш юмаа гэхэд, хойч үе, ирээдүйгээ бодоод ганц л хуулийн төсөл санаачлах сэтгэл байхгүй гэж үү. Хуулийн төсөл санаачилдаггүй юмаа гэхэд санаачилсан хуулийн төслийн эсрэг кноп дарахгүй байх сэтгэл байгаасай билээ.

Б.Даваатогтох

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан