Сүбээдэй жанжины баатарлаг түүх

Сүбээдэй жанжины баатарлаг түүх

Сүбээдэй баатар болбоос Чингис хааны үнэнч албат, Монголын их төрийн суут жанжин, тактикийн мэргэжилтэн, агуу байлдан дагуулагч байлаа. Тэрбээр 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулахад Мянганы ноён болсон байна. Сүбээдэй баатрын хамгийн том гавъяа бол Бат хааны хамт Европ хүртэлх агуу их байлдан дагуулалт хийсэн нь юм. Энэхүү аян дайнаас өмнө тэрбээр Чингис хааны хамт Хорезмийг эзэлсний дараа Хорезмийн шахыг барьж ирэх даалгавар авчээ. Сүбээдэй баатрын хамт Зэв хамт явсан бөгөөд Чингис хаан явахад нь Шахыг барьсан цагтаа эргэж ирээрэй, явсан газар бүхнээр нэг бүрчлэн хайж, дагаар орсон хотуудыг үл гэсгээж, эсэргүүцэл үзүүлснийг даран сөнөө хэмээн зарлиг буулгасан юм.

Тэд их хааныхаа хэлсэн ёсоор Мухаммед шахыг араас нь нэхсээр замд тааралдсан хот болгоныг байлдан эзлэхийг нь эзэлж, бууж өгөхийг шаардахыг нь шаардаж эзлэн явсааар одоогийн Ираны нутаг дэвсгэр дээр Мухаммед шахад тун дөхөж ирээд байсан ч тэнд 30000 цэрэгтэй тулж бут ниргэв. Энэхүү тулаанаас Шах оргон зайлж Каспин тэнгисийн зүг дутаахад Сүбээдэй мөрийг нь мөшгин явсаар ирэхэд Мухаммед шах Каспин тэнгисийн нэгэн эзгүй арал дээр нэгэнтээ үхсэн байжээ.

Шахыг мөхөөсний дараа Сүбээдэй, Зэв нар Азербайжан, Гүрж, Армен зэргийг эзлэн Кавказын уулсыг давж цааш явсаар Команчуудтай хүндхэн тулаан хийж ялалт байгуулсан ч Команчууд Котян хааныхаа хамт дутаасаар Оросын ван Мстиславыг бараадан очсон байна. Оросууд Команчуудыг ивээлдээ авсан нь тэдний хувьд маш муу шийдвэр болсон бөгөөд Сүбээдэй, Зэв нар Калка голын дэргэд холбоотнуудын 90000 орчим цэргийг өөрийн 20000 орчим цэргээрээ бут ниргэсэн юм. Энэхүү тулаан нь алдарт Калка голын тулаан гэж дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Арга ухаант Сүбээдэй, зоригт Зэв жанжны хамт энэ тулаанаас дутаасан хэсэг дайсныг төдийлөн нэхэлгүй гэдрэг буцахад Ижил мөрний орчим Булгарын хаант улсын цэргүүд тэднийг отож байсан бөгөөд өөрсдөө бут ниргүүлэн Монголын ноёрхлыг хүлээн зөвшөөрснөөр тэдний энэхүү их аян дайн өндөрлөж эзэн Чингис хаантай нэгджээ.

Нийтлэгч: Эрх чөлөө

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    Ийм их аугааг Чингис хааны шударга, журамтай ёс зүй, чингис хаандаа итгэсэн итгэл, сэтгэл, аугаа их суу ухаан, хаа ч амьдрах чадвар, багаар ихийг дийлэх их сүр хүч, нэг хүн шиг байх, аравтын зохион байгуулалтын гайхамшиг гэхээс өөрөөр юу гэх юм бэ?! Өвөг дээдэстээ мөргөе, бахархая!!!
    • 14 February 2016 11:56