Монгол хоккейчид Орост шуугиан дэгдээсэн ялалтуудаа үргэлжлүүлсээр байна

Европтоо хоккейн гүрэн гэгддэг 2 ч улсыг дарааллан буулган авч ЖИНХЭНЭ СЕНСААЦИЙГ МОНГОЛ улсын Bandy ын Шигшээ баг тариад байна. Тэд Украйны шигшээ багийг 2-1 ээр хожиж хэсгийнхээ ээлжит хожлоо авсан.

Монгол хоккейчид Орост шуугиан дэгдээсэн ялалтуудаа үргэлжлүүлсээр байна


Монгол улсын шигшээ багийн хаалгач Мөнгөлдөй буюу Мөнхболддоо ОНЦГОЙЛОН, ТУСГАЙЛАН баяр хүргэе! Шүүгч нар хэт нэг талыг баримтлан яг тоглолт дуусах эцсийн мөчид манай багт торгууль өгч улмаар торгуулийн цохилт (хөлбөмбөгөөр бол 11) өгөхөд ХААСНААР багаа ялалтанд хүргэлээ..

ОХУ-д зохиогдож байгаа B ангилалын 2016 оны Bandy ын ДАШТ нд оролцож байгаа Монгол улсын шигшээ баг маань одоогоор 4 тоглолтоос 3 хожил аваад байна. Монгол улсын шигшээ баг Украйн, Хятад, Япон, Сомали, Чех гэсэн улсуудтай нэг хэсэгт байгаа. Шигшээ багийнхан маань 5 хоног газраар вагоноор очиж очсон даруйдаа Японы шигшээ багтай эхний тоглолтоо хийж 4-0 ээр хожигдсон ч Хятадын шигшээ багийг 7-1 ээр, Сомалийг 9-0 ээр, Чехийн шигшээ багийг 7-1 ээр хожиж сенсаац тариад байсан билээ.

Манай хэсэгт Украйны шигшээ баг 4 хожил 8 оноотой тэргүүлж байгаа бол Монгол улсын шигшээ баг 3 хожил 6 оноотой 2-р байранд явж байсан.

Харин одоо хэсгийн дараагийн тоглолтын хуваарь ийм гарчээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    Итгэхэд бэрх л юм , гэхдээ монгол хүн чаднаа.
    • 14 February 2016 15:51