ӨСВӨР НАСНЫ 2 ОХИНЫ ЦОГЦОС ОЛДОЖ, АЙМШИГТ ХЭРЭГ ГАРЧЭЭ

Өнөөдөр АНУ-ын Аризона мужийн Глендалэд дунд сургуулийн 15 настай хоёр охиныг буудаж алсан байна.

Цагдаагийн мөрдөх хэлтсийнх нь газар дээр мөрдлөгө явуулж байгаа бөгөөд одоогоор баттай биш эх сурвалжаас сонсоход нэг охин нь нэгийгээ хороогоод, дараа нь амиа хорлосон байдалтай хэргийн газраас олджээ, цагдаагийн байгууллагийнхан мөрдлөгийг үргэлжлүүлж байна.

 

Тухайн хэрэг нь Фениксээс 12 милийн зайтай байрладаг тусгаар тогтнолын дунд сургуульд болжээ.Өглөөний 8 аас өмнө 2 охин буудуулсан байна: гэж Грэндалийн цагдаа хэлжээ.

Офицер Трэйси Бридэн хэвлэлийн мэдэгдэл дээр хэлэхдээ:

Эдгээр охидууд нь 10-р ангийн сурагч байсан бөгөөд охидын цогцосын хажууд буу байсан байна.

Мөрдлөгө явуулж байгаа учир,сургуулийн хажуугийн кэмпийг хаасан.

Цагдаа нарын хэвлэлд өгсөн сүүлийн мэдээгээр: охидууд сайн найзууд байсан байна.Мөн тухайн хэрэгт гадны нөлөө байхгүй гэдэгт цагдаа нар итгэхгүй байгаа ба мөрдлөгийг эрчимтэй явуулж байгаа гэнэ.

Эх сурвалж: yahoo.com

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан