Чингис хаан Чанчун бумбад бичсэн захидал

Чингис хаан Чанчун бумбад бичсэн захидал

Их эзэн Чингис хаан Хорезм улсад байлдан дагуулал хийж явахдаа Хятадын шашны нэрт зүтгэлтэн Чан Чун Бумбад 2 удаа элч илгээсний эцэст түүнийг өөрийхөө дэргэд авчирч хууч хөөрч, сургааль номлолыг нь сонсож байсан гэдэг. Чингис хаан боловсролыг хэрхэн эрхэмлэн үздэг болон Чан Чун бумбыг ямар их бишрэн дээдэлдэг байсныг өөрийх нь илгээсэн захидлаас харж болно.

“Мөнх тэнгэр Хятад иргэдийн хэтэрхий дээрэнгүй, омог бардамыг жигшсэн байна. Хаан миний бие умард зүгийн их хээр талд төрж, аж төрөн сууж, чин сэтгэлээр чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, сүйтгэн бүрэлгэхийг хориглон зогсоож, өмсөх хувьцас, идэх хоолоо адуучин үхэрчинтэй хуваалцан, ард иргэдээ үр хүүхэдтэйгээн адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээн хүндэлж, эв эеийг эрхэмлэн энэрэл хишгийг түгээж байна. Түмэн олныг дайчлан их үйлд тэргүүлэн явж, олон их дайн тулаанд амь насаа умартан зүтгэсээр долоон жилийн дотор төр улсын их үйлийг бүтээлээ. Өдгөө би дөрвөн зүг найман зовхисын таван өнгө дөрвөн харийн олон улс орныг нэгтгэн хураагаад, нэгэн төрийн жолоонд орууллаа. Мөнх тэнгэрээс намайг ивээн тэтгэж, эрхэм дээдийг залгамжлан, эдлэх хувь тохиол оноосны учир би өмнө зүгийн Хятадын Сүн төр улстай холбоо тогтоож, өрнө зүгийн Сартуул улстай хаяа нийлэх болсон. Зүүн Сяо улс зэрэг харь этгээдийн олон улс орон надад харъяат түшмэл улс болон дагаад байна. Сэтгэж үзвэл энэ нь манай Шаньюүн улсад мянган он, 100 үед эс гарсан хэрэг болой” гэж хэлсэн байна.
Энэ хэсэгт ШАньюү буюу Хүннү улсын хааны цолыг дурьдсан нь Чингис хаан тухайн цаг үед өмнөх үеийхээ түүхийг, тэр тусмаа өөрөөс нь 1400 орчим жилийн өмнө байгуулагдсан, 1000 гаруй жилийн өмнө оршин тогтнож байсан Монгол угсааны төр улсын түүхийг мэдэж байжээ. Мөн ийнхүү хэлж байгаа Монгол газар нутагт төр улсаа байгуулсан тэр Хүннү гүрэн бол бидний өвөг дээдэс бөгөөд тэдний энд хүрэх, түүнээс ч илүү том гүрнийг захиран товхинуулав гэдгээ онцолсон байгаа нь гайхалтай. Ер нь түүхийн зарим сурвалжид Чингис хаан Аттила болоод Александр хааны түүхийг ч сонсож, биширч байсан гэж бичсэн байдаг.

За тэгээд цааш нь их эзэн Чингис хаан захиандаа “Одоо миний бие эрдэмтэн мэргэдийг залж, авъяастан чадвартныг түшэхийг хүсэж байна. Үүний учир нь дэлхий дахиныг амирлуулахын төлөө юм. Гэвч миний бие хаан сууринд суусан цагаас чин сэтгэлээр төр засагт зүтгэсээр өнөөг хүрэхдээ гурван гүн есөн чингийн орноо (Сүн улс) үүнд нийцэх хүнийг олоогүй. Харин одоо сонсвол Цү багштан та Бумбын үнэн биеийг олоод, ёсыг журамлан, ихийг үзэж, үлэмж мэдэн, далдыг ухдаг ёс зүйд нэвтрэн эрдэм чадал төгс бүрджээ хэмээн улс даяараа алдаршиж эртний богд мэргэдийн номлол сургаалийг өвөрлөж эрдэмт хүний ёсоор аглаг уулнаа бясалгал хийн, удтал сууж байна гэж би дууллаа. Иймийн тул мөхөс бий алс газраас боловч суудлаасаан босч, бие мэхийн танд ёсолж, шадар түшмэл Лү Жунь Луд хөнгөн улаа сүйх тэрэг өгч илгээн, таныг мянган газрын чанадаас урин залж байна. Эрхэм арш биеийг түр зүдээж, элсэн цөлийг элчилгүй алс хэмээн түвэгшээж буцалгүйгээр морилон ирж, түмэн олны зовлон зүдгүүрийг арилгаж, дэлхий дахиныг засах үйл эрдмийг мөхөс надад зөвлөн хэлж, жич бас миний биед насыг уртасгаж, өлзий хутгийг бататгах увидас эрдмийг зааж хайрлах болов уу!” хэмээн захидал илгээжээ. Энэхүү захидал нь Чингис хааны хоёр дах урилга байсан бөгөөд эхний урилгыг хүлээж аваагүй гэдэг. Эцэст нь тэрбээр 73 настай буурал болсон хэдий ч Хорезмд аян дайн хийж яваа Чингис хаантай уулзах шийдвэр гаргасан байдаг нь Чингис хаан тухайн үед ямар их нэрд гараад байсныг илтгэж буй юм. Мөн Чанчун Бумба нь хэр баргийн нөлөө бүхий хүн өөрийг нь урьж эрдэм мэдлэгээ түгээгээч гэсэн хүсэлтэд хариу өгдөггүй, урилгыг нь хүлээж авдаггүй нэгэн байв. Ийнхүү Чингис хааны урилгыг хүлээж авсанд хожмын түүх сонирхон судалдаг төдийгүй бидэнд баярлаад ханашгүй баримт сэлт болон үлджээ.

 

(Цагаан үүлийн сүмд хадгалагдаж байгаа)

Монголын түүх

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    Чанчун бомба их хаантай уулзахдаа насаа мартчихсан гэж хэлсэн. Энэ үг Эзэн Чингист таалагдахгүй. Чанчун бумбыг их засгын хэрэгт түшээ болооч гэж урь ирүүлсэн нь үнэн. Гэхдээ худалч хүний засгын эрхэнд туслуулж болохгүй учир буцаасан байдаг. Чанчун бумба нутагтаа очихоос өмнө хуурамч захиа Чингис хааны нэр дээр зохиож бичсэн байдаг.
    Тэр захиаг Хятадууд элэглэн шоолж " 卧铺忘了你 ; 你还是IU忘了我" "Би таныг үргэлж санж байдаг шүү, намайгаа битгий мартаарай!" гэсэн шог онигоо гарчээ. Чанчунг Бомбыг хуурамчаар тахин шүтүүлэх нь хэнд ашигтай юм бэ?
    Монголд л лав ашиггүй. Энэ талаар зориуд зохиож байгаа Хятадын далд явуулаг байна.
    • 14 February 2016 05:46