Путин ирэх сарын 3-нд айлчилна

Путин ирэх сарын 3-нд айлчилна

Монгол Улсын эдийн засагт түлхэц өгөх томоохон төслүүдийн хувь заяаг шийдэх онцгой айлчлалууд удахгүй болно. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин ирэх сарын 3-нд Монголд айлчлахаар болсон байна. Тэрбээр өмнө нь 2009 онд Засгийн газрын тэргүүн байхдаа Ерөнхий сайд С.Баярын урилгаар манай улсад ирж байсан удаатай. Өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхай хотноо ажиллах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгчийг эх орондоо айлчлахыг урьсан. Тодруулбал, наймдугаар сард болох Халх голын ялалтын 75 жилийн ойгоор Монголд айлчилж, түүхт ойг хамтран тэмдэглэхийг хүссэн билээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан