Азтай хүү

Филиппиний Мандауэ хотод орон гэргүй ядуу хүү «Макдональдс»-ийн цонхоор тусах гэрэлд  хичээлээ хийн сууж байв. Оюутан бүсгүй Жойс Гилос-Торрефранка энэ хичээл зүтгэлийг хараад сэтгэл нь хөдөлж хүүгийн зургийг авчээ. Энэ зураг интернетээр түргэн зуур тархаж хүүгийн амьдралыг ёстой л 360 градусаар эргүүлсэн байна.

Хүүг Даниэль Кабрера гэх бөгөөд 9 настай аж. Эцэг нь нас барж гэр орон нь шатсан тул эх Кристина Эспинозын хамт гудамжинд амьдрах болсон байна. Гэхдээ л  Даниэль хүү мэрийн суралцаж ирээдүйд цагдаа болохыг мөрөөддөг ажээ.

 

Дэлхий даяараа энэ зургийг харснаас хойш манай гарагийн өнцөг булан бүрээс хүүд зориулсан хандив тусламж цутгаж гарчээ. Ээж нь өөрийн гэсэн бизнес эрхлэх мөнгөтэй болж, Даниэль тэтгэлгээс гадна Филиппиний улс төрчдийн дэмжлэгийг авчээ. Орон нутгийн хууль хяналтын болон нийгмийн халамжийн байгууллагууд ч тэднийг анхааралдаа авсан байна.

 

«Ганц зураг хүний амьдралыг ингэтэл өөрчилнө гэж би огт бодож байсангүй. Та бүхэнд баярлалаа. Даниэлийг мөрөөдлөө биелүүлэхэд бид тусалж чадлаа шүү дээ. Хүүгийн түүх үүгээр дуусахгүй, бид бүхний цаашдын амьдралд улам их урам зориг өгч байх болно гэдэгт би итгэж байна»

 

Жойс Гилос-Торрефранка

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан