Тайваньд хүчтэй газар хөдөлжээ

Тайваньд хүчтэй газар хөдөлжээ

Өнгөрсөн баасан гарагт Тайванийн Тайнан хотод 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тэнгэр баганадсан өндөр барилгуудтай Тайнан хотод газар хөдлөлтийн улмаас хамгийн багадаа гурван хүн амь эрсдэж, 23 хүн гэмтэж бэртсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр гамшгийн үеэр орон сууцны барилга нурсаны улмаас нэг нярай, нэг том хүн амиа насаа алдсан ба 200 гаруй хүнийг тус барилгаас гаргаж авчээ.

Одоогийн байдлаар аврах багийнхан нурангинд дарагдсан хүмүүсийг гаргаж авахаар ажиллаж байна. Хоёр сая хүн амтай Тайнан хот өндөр блокуудаас бүрдсэн орон сууцны барилга ихтэй учир амь эрсэдсэн болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа юм. Тайнан хотоос 300 км зайтай орших нийслэл Тайпей хотод ч газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн байна.

www.mongolcom.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

23-11-2018, 17:43
Их уншсан