Суллагдсанаасаа хойш 20 гаруй хэрэг үйлдсэн гэдгээ хүлээжээ

Өршөөлийн хуулийн дагуу суллагдсан ч дахин гэмт хэрэг үйлдээд зугтсан этгээдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилжээ.

 

Сэжигтэн Г нь арванхоёрдугаар сарын 03-04-нд шилжих шөнө айлын тагтаар дамжин орж, гэртээ ганцаараа байсан эмэгтэйг хүчирхийлж, гэрээс нь эд зүйлийг нь дээрэмдээд зугтаасан байдаг.

 

Тэрбээр хохирогч эмэгтэйд хутга тулган айлган сүрдүүлж, “Орилж хашгирвал ална шүү” гэж дарамтлан хүчирхийлсэн байдаг. Сэжигтэн Ганзориг нь өршөөлөөр суллагдсанаасаа хойш 20 гаруй хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлжээ. Түүнийг цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ