“ЭРДЭНЭТ” ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ЯЛАГДЖЭЭ

“ЭРДЭНЭТ” ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ЯЛАГДЖЭЭ

Казахстаны Хууль зүйн яамнаас “Английн Лондон хотын олон улсын шүүхээс Казахстаны Засгийн газар Монголын компанийн маргаантай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, манай Засгийн газар ялалт байгууллаа” хэмээн мэдээллээ.

 

Английн шүүхээс энэ сарын 2-нд манай “Эрдэнэт” компанийн үүсгэсэн заргыг хууль зүйн баталгаа, нотолгоо дутуу хэмээн үзсэн байна. Мөн шүүхээс “Казахстаны Засгийн газрын бүрдүлсэн баримт бичиг нотолгоо сайтай байсан тул “Эрдэнэт”-ийн заргыг хүчингүй болголоо. Хоёр тал хууль ёсоор гэрээ байгуулаагүй нь батлагдсан тул “Эрдэнэт” компанийг Казахстаны Засгийн газарт 200 мянган фунт стерлинг төлөхийг үүрэг болгосугай. Шийдвэрийг давж заалдахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна. Английн шүүхээс нэгэнт гаргасан шийдвэрээ өөрчлөх магадлал тун бага гэж шинжээчид үзэж байгаа аж. 

 

“Эрдэнэт” компаниас Казахстаны “Балхашмыс” хувьцаат компанид 1995, 1996 онуудад өгсөн зээлээ буцаан авч чадахгүй болсны улмаас шүүхэд зарга үүсгэсэн юм. “Балхашмыс” нь хувийн компани бөгөөд 1999 онд хаагдсан ч тус компанийн өрөнд Казахстаны Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж “Эрдэнэт” компани заргалдаж байсан билээ. Ингээд 2014 оны 12 дугаар сард Английн шүүхэд хандан Казахстаны Засгийн газрын эсрэг зарга үүсгэсэн ч амжилт ололгүй харин ч нэмж мөнгө алдахаар боллоо. “Эрдэнэт”-ийн тал  шүүх хурал дээр Казахстаны Засгийн газрын эрх ашгийг Хууль зүйн яам нь хамгаалсныг хууль бус хэмээн үзсэнийг шүүхээс мөн няцаажээ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    Төмөр замын гурван угсармалаас гаралтай ландаг батцэнгэл гэж хөгийн эр байнаа. Олон жил шоронгоор явсан энэ хөгийн эрийг төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсныг нь сонсоод дургүй хүрсэн гэж жигтэйхэн одоо энэ хөгийн эр ноён ууланд нинжа нарыг давраагаад командлаад сууж байгаа. Жинхэнэ адгийн араатан
    • 7 February 2016 17:54