Орон нутгийн замд ноцтой осол гарчээ

Орон нутгийн замд ноцтой осол гарчээ

Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлд зорчиж явсан паз автобустай портер маркийн машин мөргөлдөж хоёр хүний амь нас эрдсэн байна. Уг осол өчигдөр өдрийн 15:50 цагийн үед Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас аймгийн төв рүү явах замын уулзвар дээр гарчээ. Туслах замаас дотроо зургаан хүн суулгасан портер маркийн машин автобусны хажуу талаас мөргөж ийн осолджээ. Паз автобусанд орон нутгийн 25 зорчигч явсан аж. Одоогоор зорчигчдын хувьд гэмтэл аваагүй хэдий ч автобусны үндсэн жолоочын биеийн байдал муу байгаа аж. Говь-Алтай аймгаас “Стана” маркийн хоёр машин гаргаж автобусны зорчигчдыг Баян-Өлгий хүргэхээр болжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
  • Зочин
    Мэдээлэл зөв оруулах хэрэгтэй байна
    • 5 February 2016 23:25