Сэрэмжлүүлэг: "Ghana” шоколаднаас зөрчил илэрчээ

Сэрэмжлүүлэг:  "Ghana” шоколаднаас зөрчил илэрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинийн баярыг угтан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 827 аж ахуй нэгж, 2271 иргэн хамрагдсан бөгөөд нийт 3011 обьектод шалгалт явуулсан байна.  Шалгалтын дүнг танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 87 нэр төрлийн 669 ширхэг, 25 сая 192 мянган төгрөгийн бүтээгдэхүүн илэрчээ. Үүнээс 10.558 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгуулсан бөгөөд нийт 31 байгууллагад 4818,0 мянган төгрөг, 86 иргэнд 4,669 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан талаар мэдээллэв.  Тухайлбал “Скай ХХК-ийн импортлосон “Ghana” шоколад, “Мандах газар” ХХК-ийн импортлосон “Амин дэмийн бэлдмэл”, “Кингдом” ХХК-ийн хэвийн боов, “Мөнх дуут” ХХК-ийн үйлдвэрлэж худалдаанд гаргасан бууз, иргэн Б.Энхбаярын үйлдвэрлэсэн “Нийслэл” нэрийн хэвийн боовноос шошгын болон хугацаа дууссан зөрчил илэрчээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан