Г.УЯНГА: ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ТА ХОРИГ ТАВЬЖ ӨГӨӨЧ

Г.УЯНГА: ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ТА ХОРИГ ТАВЬЖ ӨГӨӨЧ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох УИХ-ын Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Чуулганд оролцсон гишүүдийн 61 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн юм. Ингэснээр "Сентерра гоулд Монголиа” компани Гацууртын ордон олборлолт хийх эрх бүрэн нээгдэж байна. 

 

 

Олон гишүүд Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж байсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Г.Уянга. Тэрээр тогтоолын төсөл батлагдсаны дараа өөрийн цахим хуудаснаа "Бид аргагүй цөөдлөө. Би хийж чадах бүхнээ хийлээ, гэсэн ч дийлсэнгүй. Уучлаарай. Ноён уулыг Сентерра ухахаар болов. Тэд 25 жилд өнгөрсөн үеийнхнийхээ газар дээрх бүтээн байгуулалт-үйлдвэрүүдийг, эдийн засгийн суурь бүтцийг нураасан, 20 тэрбум долларын өр тавьсан, газар доорхыг нь лицензээр хувааж аваад харийнхантай нийлж идсэн цөөн хүмүүс тэрбумтан болсон, мал бэлчих бэлчээргүй болтол газар нутгийг сэндийчсэн, ард иргэдээ итгэх итгэлгүй болгосон, Монголыг төргүй болгосон... Одоо түүхгүй болгох нь. Түүхийг минь бидэнд үлдээгээч гэж үр хүүхдийнхээ нэрийн өмнөөс гуйлаа, дийлсэнгүй! Аргаа бараад аав нарт нь хандлаа, барсангүй! Одоо засгийн газар хамгаалалтын хилийн бүсийг тогтооно! Би энэ ЗГ-ыг Ноён уулыг хамгаална гэж итгэхгүй байна! Эднийг дийлэх хүч чадал энэ удаа хүрсэнгүй, намайг уучлаарай... Эрхэм Ерөнхийлөгч өө! ТА ХОРИГ ТАВЬЖ ӨГӨӨЧ! Эцийн найдвар Ерөнхийлөгч боллоо!" гэж бичжээ. 

 

УИХ-ын олонхийн дэмжлэг авсан асуудалд Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, хориг тавих үндэслэл бий. Энэ ч үүднээс Г.Уянга гишүүн Ерөнхийлөгчид хандлаа. Хэрхэх нь Ерөнхийлөгчийн л мэдлийн асуудал. Ямартай ч гацаанд ороод байсан нэг асуудал голдролдоо оров. Харин Монголчуудад ашигтай эсэх нь цаг хугацааны явцад тодорхой болох биз. 

 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан
  • Зочин
    Төмөр замын гурван угсармалаас гаралтай ландаг батцэнгэл гэж хөгийн эр байнаа. Олон жил шоронгоор явсан энэ хөгийн эрийг төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсныг нь сонсоод дургүй хүрсэн гэж жигтэйхэн одоо энэ хөгийн эр ноён ууланд нинжа нарыг давраагаад командлаад сууж байгаа. Жинхэнэ адгийн араатан
    • 7 February 2016 17:56
  • Зочин
    Чи одоо болиоч ээ.Нэг л их ард түмнийг "араатнаас" хамгаалагчын дүр эсгэх юм. Сүгсэлзүүр Ганбаа чинь монголоор дүүрэн мундраа хутгаж байна.Чи тэр уурхайг ухуулахгүй гээд л тэмцэх юм. Тийм л сүрхий юм бол Ноен уулыг нурааж байгаа нинжа нарыг болиулчих... Хуулийн дагуу ашиглахаар татвар хураамж цалин гээд маш их өгөөжтэй байх болов уу.. жаахан ухаан зарж амьдар. бидэнд ажил орлого ирээдүй хэрэгтэй байна.Чи яахав нийгмийн харанхуй хэсэг дээр тоглолт хийгээд төрд гараад сайхан л амьдрач байгаа байх...
    • 13 February 2016 16:50