ХАВДАРТАЙ ИРГЭДИЙГ ҮНЭГҮЙ ЗОРЧУУЛАХААР БОЛОВ

ХАВДАРТАЙ ИРГЭДИЙГ ҮНЭГҮЙ ЗОРЧУУЛАХААР БОЛОВ

Хавдартай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлтэй хамтран ажиллахаар болжээ. Тодруулбал, төмөр замын дагуу орших Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймагт хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд хавдар өвчинтэй иргэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчих аж.

Манай улсад жил бүр 5000 гаруй хүн хорт хавдраар өвчилж, 3000 орчим нь нас бардаг гэх судалгаа бий. Хавдар өвчнийг эрт оношилж чадвал амь насыг аврах бололцоотой байдаг. Гэвч хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 хувь хожуу үедээ эмнэлэгт хандаж буйн гол шалтгаан нь санхүүгийн хүндрэлээс болдог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Эдгээр иргэдийн дийлэнхи нь элэг, ходоодны хорт хавдраар өвчилсөн байдаг ба сүүлийн жилүүдэд уушги, умайн хүзүүний болон хөхний хорт хавдар зонхилох болжээ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15
Их уншсан