Хужаа хатаасан жимс хүний биед аюултай

Хужаа хатаасан жимс хүний биед аюултай

Аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу “Нарантуул трейд” ХХК-ийн “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлд байрлах 356, 358, 376, 378 павилонуудад гарал үүсэл нь тодорхойгүй, хилийн хяналт шалгалтанд хамрагдаагүй, шинжилгээ баталгаажилтгүй “Ханбо” нэрийн жимсний хатаамал худалдаалж байсныг илрүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

Тус хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлэхэд “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ” MNS 6308:2012 стандартын шаардлагыг хангахгүй үзүүлэлттэй гарсан нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна. Лабораторийн сорилтын дүнгээр стандартын аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж дүгнэжээ.

“Ханбо” гэж нэрлэгдэх “Шинжин шилдэг хүнс” нэрийн жимсний хатаамал нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй, хаяг шошго нь хятад хэл дээр бичигдсэн, мэдээлэл дутуу, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор дагалдах бичиг баримтгүйгээр хилийн мэргэжлийн хяналтын болон гаалийн хяналт шалгалтанд хамрагдаагүй, Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж итпортлоогүй, импортлогч нь тодорхойгүй, хүнсний худалдаа эрхэлж буй иргэд нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй зэрэг зөрчлүүд мөн илэрсэн байна.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил үндэслэн “Нарантуул трейд” ХХК-д зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага, улсын байцаагчийн бүтээгдэхүүний дүгнэлт өгч, “Шинжин шилдэг хүнс” нэрийн нийт 310 уут 376.8 кг 1435600 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч, зөрчил гаргасан этгээдүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулж ажиллаа.

 

Эх сурвалж:wikimon.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан