Ж.Батзандан гишүүн Ерөнхий сайдад захидал илгээжээ

Ж.Батзандан гишүүн Ерөнхий сайдад захидал илгээжээ

Улс оронд үүcээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайдад захидал хаяглалаа.Тэрээр "Хаврын чуулган, намын бүлэг, байнгын хорооны хурлууд дээр ирж буй хямрал, таны явуулж буй эдийн засгийн алдаатай бодлогуудын талаар бид багагүй ярьж, cануулж байлаа. Харамсалтай нь биеэ тооcoн, нүд нь сохорсон, эрх мэдэлдээ эрдсэн Танай Засгийн газар одоо ч бодит үнэнийг ойлгохгvй байна.

Хямрал гуай ирдгээрээ ирлээ. Хэнээс ч асуухгүйгээр бидний хаалгыг тогшлоо. Хямрал нь эрх баригчдыг бус олон мянган эгэл хүмүүсийг ажилгvй болгож, олон бизнесийг дампууруулж, олон зуун хөрөнгө оруулагчдыг Монголоос хөөн гаргаж байна.

Иймд үүcээд буй онцгой нөхцөл байдал биднээс эдийн засаг, улс төрийн онцгой эр зориг, ур ухаан, алсын хараа шаардаж байна" хэмээн доорх хэдэн саналыг хүргүүлжээ.

Эрхэм Ерөнхий Cайд аа

1. Манай эдийн засгийн хямралын үндсэн нэг шалтгаан нь манай улс төрийн намуудын бодлогогvй амлалт, сонгуулиас сонгуулийн хооронд амь зуудагтай шууд холбоотой ба хавтгайрсан нийгмийн халамжаас үүдэлтэй гэж би үздэг. Cүүлийн гуравхан жилийн дотор манай төр Чингис тэнцэхvйц хэмжээний мөнгийг халамжинд тараалаа. Aмьдрал дээрдсэнгүй ээ. Үүгээр ч vл барам энэ увайгvй бодлогын золиос болж Таван толгой, Эрдэнэт гэх мэт терийн емчийн олон аж ахуйн нэгжvvд ер зээлэндээ баригджээ. Шуудхан хэлбэл, улс терийн худал амлалт, хууран мэхлэлт нь манай эдийн засгийг элгээр нь хэвтvvллээ. Иймд манай улстөрчид хавтгайрсан халамжийн бодлого, эдийн засгийн vндэслэлгvй амлалтуудаасаа татгалзаж, ард тvмэндээ vнэнийг хэлж, уучлал гуйх цаг болсон.
Монголчууд бид сонгуульд ялахын тулд бус амьдралд ялахын тулд терсен гэдгээ ойлгох естой

2. Мөн манай эдийн засгийн хямралын eeр нэг бодит шалтгаан бол "зуун ямаанд 60 ухна гэдэг шиг 3 caя хvрэхгvй хvн амтай Монгол оронд 16 яам, 18 сайд, 21 аймаг, 330 гаруй сум, 130 мянга гаруй терийн албан хаагч тэжээдэг vр ашиг муутай, үрэлгэн, социалист хэв маягийн захиргааны тогтолцоо юм. Өнөөдрийг хүртэл ний нуугvй хэлэхэд манай тесвийн зардлын 50 орчим хувийг захиргааны зардал эзэлсээр л байна.
Гэтэл хямрал биднээс тесвее хэмнэхийг, vрэлгэн бодлогоо зогсоохыг, захиргааны зардал, тансаг хэрэглээгээ хумьж, терийн удирдлагын системээ цомхон оновчтой болгохыг шаардсаар байна.
Хямралын veд дэлхийн улс орнууд гол телев захиргааны зардлаа хэмнэх,терийн албан хаагчдын авдаг нэмэгдэл, урамшууллыг хасах, алдагдалтай ажиллаж буй терийн емчит аж ахуйн нэгж компаниудыг хувьчлах, бvтээмжийг нь дээшлvvлэх чиглэлд илvv анхаарч ажилладаг. Иймд манай улс захиргааны реформоо яаралтай хийх нь эдийн засгийнхаа тогтвортой хегжлийг хангах суурь болно.

3. Эрхэм Еренхий сайд аа.
Бид хямралын шалтгааныг гаднаас бус дотроосоо хайх нь илvv зев байх. Хятадын эдийн засгийн өсөлт суларсан, MAН-ын үeд явуулж байсан бодлогын алдаа байгааг ойлгож байна. Гэхдээ энэ бvхэн нь Таны удирдаж буй Засгийн газрын гэнэн ойворгон, алсын хараагvй шийдвэрvvдийг өмгөөлөх шалтаг шалтгаан болох есгvй.
Ямар ч тодорхой төсөл хөтөлбөргүй, хөгжлийн алсын хараа нэгдсэн бодлогогvйгээр улс орныг удирдана гэдэг бол сайхан сэтгэлээр эх орноо хорлохтой адил гэдгийг миний бие Танд олон удаа сануулж байлаа.

Төсвөөc гадуурх мөнгөний хууль бус урсгал, зарцуулалт хэрээс хэтэрч , эдийн засгийн аргаар бус захиргааны аргаар бизнесийн орчныг удирдах гэж хичээх нь өөрөө тэнэглэл юм.

Төсвийн алдагдал хуульд заасан хоёр хувиас хэдийнээ хэтэрч, гадаад өр тэнгэрт тулж байгаа нь Таны удирдаж буй Засгийн газрын алдаа завхралтай шууд холбоотой. Иймд олон жил дамнасан vр ашиг багатай херенге оруулалтуудыг зогсоож, захиргааны байгууллага, терийн емчит аж ахуйн нэгж бvрт санхvv, тесвийн хатуу сахилга бат тогтоох шаардлагатай байна.

4. Мөн танай Засгийн газар гадаад улс орнууд болон бизнесийн тvншvvдтэйгээ хэл амаа ололцох, ялангуяа херш орнуудтайгаа нягт хамтран ажиллах чадвар сул байгаа нь манай эдийн засгийн хямралын нэг том шалтгаан болж байгаа. Иймд гадаадын херенге оруулалтыг хязгаарласан хууль, тогтоомжуудаа эргэн харах,яаралтай еерчлөх,едреес едерт унаж буй төгрөгийн ханшийг тогтворжуулах, ханшийн савалгаанаас иргэдээ хамгаалах "валютын зохицуулалтын шинэ дэглэм тогтоох, хөрш орнуудтайгаа эдийн засаг, улс терийн харилцаагаа шинэ тvвшинд яаралтай гаргах зайлшгvй шаардлагатай.

Мен дэлхий даяарчлагдахын хирээр эдийн засгийн хямрал ч өнөөдөр өргөн цар хvрээтэй, байнгын давтамжтай болж байгааг бид анзаарах естой.Иймээс бид бусад улс орнуудын нэгэн хямралаас урьдчилан сэргийлэх, vндэсний эдийн засгийн тогтолцоогоо хамгаалах нэгдсэн стратеги боловсруулах шаардлагатай.

Эцэст нь дүгнэж хэлэхэд хямрал Танд алдаагаа засах, амьдралаа эргэн харах боломжийг олгож байна" гэжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48