ШАТАЖ БУЙ ГЭРЭЭСЭЭ ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙСАН ХОЁР ХҮҮХДИЙН АМИЙГ АВАРЧЭЭ

ШАТАЖ БУЙ ГЭРЭЭСЭЭ ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙСАН ХОЁР ХҮҮХДИЙН АМИЙГ АВАРЧЭЭ

Тахарын албаны Сэлэнгэ аймаг дахь хэсгийн харуул хуяг туслах тахар Б.Мөнхболд нь хүний амь нас аварч үүргээ биелүүлж гавъяа байгууллаа.

 

Б.Мөнхболд нь 2016.01.21-ний өдөр албан үүргээ гүйцэтгээд гэртээ харьж явахад нь 18 дугаар байрны 2 давхрын тагтан дээрээс бага насны 2 хүүхэд "Ахаа туслаарай, манай гэр шатаж байна" гэж хашгирсан байна. Үүнийг сонссон орц руу гүйн ороход гал улалзаж байсан байна.

 

Энэ үед хажуу айлын эмэгтэйд "101 дуудаарай" гэж хэлээд гадна хаалгыг мулт татаж онгойлоход дотроо давхар хаалгатай байсан ба тэр нь шатаж байсныг өшиглөж онгойлгон ороход бага насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд тагтан дээрээ уйлаад сууж байсан байна.

 

2 хүүхдэд өөрийн өмсөж явсан гадуур хувцсаа нөмөргөөд авч гарчээ.  Уг алба хаагч нь  Сэлэнгэ аймгийн онцгой байдлын албанд "аврагч, гал сөнөөгч"-өөр 8 жил ажилласан туршлагатай алба хаагч юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан