16 НЭР ТӨРЛИЙН 219 ШИРХЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БУЦААН ТАТУУЛЖЭЭ

16 НЭР ТӨРЛИЙН 219 ШИРХЭГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БУЦААН ТАТУУЛЖЭЭ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 300 аж ахуйн нэгж, байгууллага, 1244 иргэнийг шалган 1194 зөрчил илрүүлж, 67 хувийг газар дээр нь арилгуулан, албан шаардлага, дүгнэлт, акт өгчээ. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байгаа юм байна.15 кг-аар савласан, шошгын зөрчилтэй бууз, 50 гр-аар савласан “Марио” цөцгийтэй тараг, “Нийслэл” нэрийн хэвийн боов, “Амин дэмийн бэлдмэл”, Өвөрхөнгай аймгийн Маргад цехийн үйлдвэрлэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн гэх мэт 16 нэр төрлийн 219 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулжээ.Мөн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савласан цэлцэгнүүрээс мөөгөнцөр илэрсэн тул худалдахыг зогсоосон байна. Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад 400 гаруй хүнийг хамруулсан сургалт зохион байгуулжээ.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараахь зөвлөгөөг хүргэж байгаа юм. Үүнд:

 

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг шалгах
Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын бүрэн бүтэн эсэх

Хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалан худалдаалж байгаа эсэх

Өндөгний хальс нимгэрч өнгө нь өөрчлөгдөөгүй, хагарч цуураагүй, гадна тал нь бохирдсон эсэх
Шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх
Лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч төвийсөн, дарахад хонхолзож байгаа эсэх
Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж муудсан шинж тэмдэг илэрсэн бол худалдан авахгүй байх, ямар нэгэн зөрчил илэрсэн бол харьяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж байхыг зөвлөв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан