Б.Дашдондог:Л.Гүндалай янз үзээд байна

Б.Дашдондог:Л.Гүндалай янз үзээд байна

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн сар шинийн баярт зориулсан бэлэг зарим хүнийг баясгасан бол бусдынх нь уур бухимдлыг төрүүлж орхив. Түүний “Та бүхэндээ Өвөрмонголд хит болж байгаа, хөгжмийн зохиолч Баянгийн ая “Монголоороо байгаасай” хэмээх сайхан дууг зориулж байна. Монголчууд бидний заавал сурах ёстой дуунуудын нэг юм шүү. Та бүхэн минь сайхан шинэлээрэй” гэж ирээд анхныхаа клипийг цацсан даруйдолны анхаарлыг татаж чадлаа. Хоёрхон хоногийн дотор хэдэн мянган лайк авснаас гадна цахим ертөнцийнхөн өөр хоорондоо шэйрлэцгээж байна. Ийнхүү залуу дуучин Л.Гүндалайн шинэ клип дуучдын рекордыг эвдээд зогсохгүй дээд амжилтын эзэн гэх өргөмжлөлийг түүнд хүртээлээ. Гэвч энэхүү дууны үгийг С.Амармандахынх, Цогжилтынх, Л.Гүндалайгийнх уу гэдэг тамааг хэвээр байгаа юм. Түүнчлэн энэ клиптэй холбоотой янз бүрийн мэдээллийн дунд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэгийн фэйсбүүк хуудаснаа бичсэн “Гүндалай гэж энэ хүн миний ханийн дүрсжүүлэх гээд бэлдэж байсан дууг бушуухан шиг дуурайж дуулаад дүрсжүүлсэн байх юм. Ингэж дуулснаар монголчуудын дунд оноо нь өснө гэж тооцсон бололтой. Үзэхээр л инээд хүрээд инээчихээд болохгүй юм” гэх мэдээлэл ч олныг гайхшруулж орхилоо. Ямартай ч Өвөрмонголын ая зохиогч Баян, яруу найрагч Цогжилт нарын шүлгээр бүтсэн энэ дууг анхлан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог болон “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах нар одоогоос дөрвөн жилийн өмнө амьдруулж, “SS entertaiment” студи клипийг нь хийсэн байдаг аж. Тэгвэл энэхүү дууны анхдагчид Л.Гүндалайгийн шинэ клипний тухай ямар бодолтой байгааг сонирхохоор Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогтой холбогдлоо. 

 

“Монголоороо байгаасай” дууны үг хэнийх юм бэ. С.Амармандахынх гээд байх юм?
-Цогжилтынх байгаа юм. Харин аяыг нь Баян зохиосон.

-Л.Гүндалай энэ дууг дуулаад дүрсжүүлжээ. Та харав уу?
-Харсан. Их заваан юм хийсэн байна билээ. Надад дуулах гэж байгаагаа хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Зөвшөөрөл аваагүй хэрнээ клип хүртэл хийжээ. Тэгэхдээ бүр манай клипний дүрснээс тастчихаж. Ингэж болохгүй шүү дээ.

-Тантай ирж уулзахдаа юу гэж байсан юм бэ. Өөртэй нь холбогдохоор “Зөвшөөрөл хамаагүй шүү дээ. Цөмөөрөө хуулийн дагуу л ярья” гэж байна?

-Энэ дууг дуулмаар байна. Танай клипнээс чиний дүрсийг авч хаяад би дуулъя гэсэн. Тэгэхэд нь зөвшөөрөөгүй. Хэлээд байхад л хийчихсэн байгаа байхгүй юу. Одоо миний хажууд дуучин Амараа хүртэл ирчихсэн наад асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гээд сууж байна. Ямар ч байсан эхлээд Гүндалайтай уулзана. Энэ асуудлаар над руу олон хүн утасдаж байна. Зөвшөөрөл өгөөгүй байхад өөрийнхөөрөө зүтгэж ийнхүү клип хийгээд дуулчихсныг нь ерөөсөө ойлгохгүй юм. Уг нь би энэ дууг дуулах гэж байгаа юм бол эхлээд автороос нь зөвшөөрөл ав. Дараагаар нь өөртөө тааруулаад цоо шинээр хөгжим хийлгээд, дүрсжүүл гэж хэлсэн. Ингэж хэлсээр байхад гүрийгээд хийчихэж байгаа нь янз үзэж байгаагийн нэг хэлбэр.


-Оюуны өмчийн асуудал ч гэсэн хөндөгдөх байх?

-Тэгэлгүй яахав. Амараа Гүндалай руу бас ярьсан байна билээ. Тэр клипнээсээ миний дүрсийг авч хаяарай гэж хэлсэн гэсэн. Хувь хүнийхээ өмчид зориулж хийсэн иймэрхүү клипэнд бидний бүтээлийг ерөөсөө ашиглах ёсгүй юм.

-Энэ дууг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан бас дуулж, дүрсжүүлэх гэж байсан тухай мэдээлэл байна?

-Би энэ талаар Амараагаас сонслоо. Хэнээс ч зөвшөөрөл авсан юм. Ямар ч гэсэн бид энэ талаар хэвлэлийн бага хурал хийх юм уу эсвэл мэдэгдэл гаргана. Хамгийн гол нь урлагийг ингэж болдог гэсэн ойлголт төрүүлчихэж байгаа байхгүй юу. Хүний өмчийг, урлагийг ингэж доромжилж болдог юм гэсэн ойлголт нь л энд яваад байна. Үүний эсрэг зогсох болно. Доромжлуулаад зүгээр суугаад байхгүй шүү. Наад нөхөр чинь сонгуулийнхаа пиарыг нь хийгээд байгаа юм шиг байна. Хүмүүсийн анхаарлыг өөртөө татах гэсэн арга нь л энэ байх. Өөрийг нь тоохгүй байгаа болохоор л хар пиар хийж сонгуулиар гарч ирэх гэсэн санаа л даа.

 

 

Эх сурвалж: www.assa.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
  • Зочин
    харин ч Гүндалай дуулснаараа дашдондог амараа мамраа гэсэн гарууд олны анхааралд эргээд орж байгаа шүү хэн ч тоохоо байсан юмнуудыг тийм л овоо юм бол ХИТ байлгахгүй яасан юм Дашдондог дуулсан гэдгийг сая мэдлээ яг үнэндээ Гүндалайд баяр хүргэе улам балайрч байг ард түмэн ийм мангар юм сонгож байснаа сайн хараг.....
    • 3 February 2016 13:27
  • Зочин
    энэ Гүндалай бүр тэнэгтээд ч хамаагүй ард түмэнд өөрийгөө сануулах гэж байгаа юм байх даа хөөрхий ,Ард түмэн ийм юманд хууртагдахаа болисон гэдгийг мэдээсэй
    • 3 February 2016 15:43
  • Зочин
    Гүндалайг хүмүүс гадарлаж байгаа байх даа өөрлүүгээ олон түмнйи анхаарлыг татах гэсэн ухаантай юм байлгүй хэзээ л олигтой юманд оролцож байлаа даа дандаа нэг олиггүй л юманд оролцож байдаг юм хойно хүмүүс тоохгүй биз дээ
    • 4 February 2016 16:16