ХАРЬ ГАРИГИЙН ХҮНИЙ ЦОГЦОС ОЛЖЭЭ

Калифорни мужийн нэгэн оршин суугчийн олсон үл мэдэгдэх зүйлийн гэрэл зураг цахим сүлжээнд хүчтэй маргаан дэгдээсэн байна. Хэд хоногийн өмнө тус мужийн Сан-Хосе хотын оршин суугч Жанна Пепонис фэйсбүүк дэх өөрийн хуудсан дээр гэрийнхээ ойролцоогоос олсон сонин янзын ягаан өнгийн амьтны гэрэл зургийг байршуулжээ. 

Дор нь тэрбээр шөнө дундын алдад зэрлэг амьтны орилоон шиг сонин янзын дуу авиаг сонссон гэдгээ бичив. Тэр дуу авиа намжингуут Жанна сониуч зандаа хөтлөгдөн гадагш гарчээ. Ар талынхаа цэцэрлэгт тэрбээр сонин янзын ягаан өнгөтэй амьтныг харсан байна. Тэр үед уг амьтан амьсгал хураасан байсан аж. Зургийг харвал тэр амьтан шинжлэх ухаанд огт мэдэгдээгүй амьтан болж таарсан гэнэ. 

Цахим сүлжээ хэрэглэгчид Жаннагийн гэрийн гадаа харь гаригийн хүн унаад үхчихсэн гэдэгт итгэлтэй байгаа юм. Харин үүнийг эсэргүүцэгчид түүнийг зэрлэг амьтны зулбасга олсон гэж мэдэмхийрчээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ