Орос байлдааны хөлөг Туркын загасчны онгоц руу гал нээв

 

Орос байлдааны хөлөг Туркын загасчны онгоц руу гал нээв

Эгейн тэнгист Оросын "Сметливый” байлдааны хөлөг мөргөлдөхөөс сэрэмжлэн Туркийн загасчлалын усан онгоц руу анхааруулах гал нээсэн байна. ОХУ-ын батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Туркийн усан онгоц Оросын байлдааны хөлөгт 600 метр ойртон ирсэн тул анхааруулах гал нээсэн гэжээ.

 

 

Сметливый сөнөөгч хөлөг ням гаригийн өглөө /XII.13/ Грекийн Лесбос арлын ойролцоо зангуугаа буулгаад байтал Туркийн загасчлалын усан онгоц 1000 орчим метрийн зайд чиглэн ирж байгааг харсан байна. Оросын байлдааны хөлгөөс Туркийн усан онгоцтой радиогоор холбогдохоор олон удаа оролдсоны эцэст анхааруулах гал нээжээ.  Харин Туркийн усан онгоцны ахмад Оросын байлдааны хөлгөөс гал нээснийг ч мэдээгүй хэмээн "Dogan” мэдээллийн агентлагт ярьсан байв. Энэ хэргийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Москва дахь Туркийн цэргийн атташег дуудан тайлбар авсан байна.

 

"СУ-24” байлдааны онгоцыг сөнөөсөн хэргээс үүдэн Турк болон ОХУ-ын харилцаа таарамж муутай байгаа юм. Оросын "СУ-24” онгоц Сирийн хойд хэсэгт Исламын улс бүлэглэлийн нефтийн цувааг бөмбөгдөөд буцаж явахад нь Туркийн талаас гал нээж сөнөөсөн билээ. Энэ хэрэгт Туркийн тал Оросын байлдааны онгоц агаарын орон зайд нь нэвтэрснээс болсон хэмээн маргаж буй.

Эх сурвалж: undesten.mn  BBC.COM 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан