Ө.УЯНГА:МОНГОЧУУДЫН ХӨРӨНГӨ-ТЭРБУМ ТЭРБУМ ДОЛЛАР, ИХ НАЯД ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА

Ө.УЯНГА:МОНГОЧУУДЫН ХӨРӨНГӨ-ТЭРБУМ ТЭРБУМ ДОЛЛАР, ИХ НАЯД ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА

 

Оюутолгой бол зөвхөн зэс, алтны нөөцөөрөө 7 Эрдэнэт, 37 Гацууртын ордыг нийлүүлсэнтэй тэнцэх дэлхийн номер нэг орд. Энэ бол бидэнд бурхнаас заяасан бэлэг, өвөг дээдсээс амь золин үлдээсэн өв! Дэлхийн хаа ч очсон хүчин төгөлдөр баримтт бичиг-Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ ордыг ашиглах эхний хөрөнгө оруулалтад ойролцоогоор 4 тэрбум доллар шаардагдана гэсэн. Харин одоо энэ 8,4 тэрбум доллар болсныг Ч.Сайханбилэгийн ЗГ хүлээн зөвшөөрснөөр барахгүй нэмээд 6,8 тэрбум долларыг хүүтэйгээр зээлсэн юм. Монголчуудын хөрөнгө-тэрбум тэрбум доллар, их наяд их наяд төгрөгийн алдагдлын тухай ярьж байна. Энэ бол улстөр биш, энэ бол популизм биш! Монголчуудын ийм хөрөнгийг үрэн таран хийснийхээ төлөө энэ ЗГ хариуцлага хүлээгээгүй ч түүхийн өмнө хүлээх л болно! Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дараа үед маань Оюутолгойгоо монголчууддаа ашигтай болгож гэрээр өөрчлөхөд чухал баримт болж үлдэх болноо!

 

Ч.Сайханбилэгийн Засгийн газар Монгол Улсын эрх ашгийн төлөө ажилладаг манай Засгийн газар биш. Рио Тинтогийн төлөөлөгч тул огцрох ёстой. Монголын төлөө байсан бол 4,4 тэрбум долларыг хэрэгсэхгүй болгохгүй байсан! хэмээн өөрийн цахим хуудаснаа дахин бичжээ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан