Алдарт дуучин Женнифер Лопез чихмэл тоглоом бэлгэнд авчээ

Алдарт дуучин Женнифер Лопез төрсөн өдрөө Нью Йорк хотод  тэмдэглэн өнгөрүүлжээ. Женнифер Лопез нь Америкийн жүжигчин, дуучин, бүжигчин, загвар зохион бүтээгч ба хамгийн их орлоготой, ажил хэрэгч бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрээр өчигдөр 45 насны төрсөн өдрөөрөө хамгийн сонирхолтой бэлгийг экс найз залуу бүжигчин Каспер Смартаас авсан байна. Тэрээр “Намайг уучлаарай” хэмээн цагаан чихмэл баавгай бэлэглэсэн байна.Харин Женнифер Лопез өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “уучилж чадахгүй” хэмээн жиргэж хариуг нь өгчээ. Хосууд сүүлийн нэг жил хамтран амьдарсан боловч Каспер Смарт өнгөрсөн сард зочид буудлаас нэгэн бүсгүйтэй гарч явсан нь гэрэл зурагчдын дуранд өртөж шуугиан тарьснаар  тэд салах болсон юм.

 

Орчуулсан: Г.Солонго

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ