13-тай хүүхдүүд бүлэглэн хулгай хийжээ

13-тай хүүхдүүд бүлэглэн хулгай хийжээ

Иргэд үйлчилгээний газруудад байхдаа мөнгө гуйсан, бохь, чихэр зарж яваа хүүхдүүдэд болон бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдэд гар утас, түрийвч зэргээ алдах тохиолдол багагүй гардаг. Тэдгээр этгээдүүд нь ганц нэгээрээ явдаггүй бөгөөд бүлэг болон зохион байгуулалтад орж, нэг хэсэг нь иргэдийн анхаарлыг сарниулж, нөгөө нэг нь хулгай хийдэг билээ. Харин ийм төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхдүүд цөөнгүй холбогдож байгаа нь тун харамсалтай.

Өчигдөр л гэхэд Драмын театрын хажуу талын "KFC” түргэн хоолны газар болон "Хан-Уул” зоогийн газраар үйлчлүүлж байсан иргэд гар утсаа алдсан тухай мэдээллийг цагдаа нар шалгаж, хэргийг шуурхай илрүүлсэн байна.

"KFC” түргэн хоолны газрын үйлчлүүлэгчийн “Samsung Note” гар утсыг Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хооронд суух хаягтай 13 настай, эрэгтэй Э бусадтай бүлэглэн хулгайлсан байжээ. Харин "Хан-Уул" зоогийн газарт алдагдсан “Samsung Note” гар утсыг 24 настай, эрэгтэй Ж бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлсэн байна. Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг үйлчилгээний газруудад орохдоо гар утас болон бусад үнэт зүйлсээ ил тавихгүй байх, халаас, цүнх зэрэг найдвартай газартаа хямгадаж байхыг анхааруулсаар байгаа юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ