Хөтлөгч Р.Нямбаяр бацаанаараа дуудуулжээ

Олны танил хүмүүсийг урьж авчиран, хэрэгтэй хэрэггүй асуултаар булж, тэднийг ацан шалаанд оруулаад авдаг “Үнэн үү?” ток шоугаараа нилээдгүй олны танил болоод амжсан залуу бол Р.Нямбаяр. Наргианч хийж бүтээх эрч хүчээр дүүрэн хэмээн олонд үнэлэгддэг нэгэн. Тэрээр дуучин С.Сэрчмаатай хамтран "NB&SAlly" онлайн буу халалтын нэвтрүүлгийг зөвхөн цахимаар хүргэж байгаа. Зуны амралт эхэлснээс хойш цөөхөн дугаар бэлтгэн хүргэж байгаад нь үзэгчид бухимдаж, шинэ дугаар хэзээ гарах уу хэмээн түүний цахим хаяг руу өдөр болгон бичин асууцгааж байгаа гэнэ шүү.

Саяхан эл зургаа "Уран чадварлаг үзүүлбэр үзүүлэн шатнаас нисэн гулгаж байгаа нэгэн хүнийг гайхан биширч харж байгаа нь...Амралтын өдөр skate boardtai..." гэж нийтлэхэд олон хүн түүнийг яг бацаан шиг гарсан байна. Өөрөө бол чадахгүй дээ, завгүй гээд байсан нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг хийгээч ээ гэж загнаж, гуйхын хооронд сэтгэгдэл бичин үлдээжээ.

Үүнээс харахад "NB&SAlly" нэвтрүүлгийг хэр олон хүн үзэж, үзэгчдэд хэрхэн хүлээлттэй суудгийг харж болох юм.

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан