“Нийслэл Өргөө”компанийн барилга дээрээс 3-н хүн унаж нас баржээ

“Нийслэл Өргөө”компанийн барилга дээрээс 3-н хүн унаж  нас баржээ

“Нийслэл Өргөө” компани нь 1962 онд Улаанбаатар хотын бай­шин үйлдвэрлэх комбинатын дэр­гэд “Угсармал орон сууцны анги” нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1999 онд хувьчлагдан “Нийслэл Өргөө” нэртэй болсон байдаг.

Тус компани нь жилдээ 9.0 орчим тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэж, нийт 39000 м2 талбай бүхий орон сууц, сургууль, цэцэрлэг ясли, үйчилгээний төв зэрэг барилга байгууламжуудыг бүрэн цогцолбороор ашиглалтанд оруулах, барилгын материал хийц эдлэлүүдийг иж бүрдүүлэн үйлдвэрлэх хүчин чадалтай БАРИЛГА УГСРАЛТЫН КОМПАНИ юм.

Тус компанийн барьж буй барилга дээрээс гурван хүн унаж, нас барсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан билээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар баригдаж буй Нийгмийн хамгааллын салбарын архивын барилгын14 давхрын лифтийг янзалж байсан ажилчид унаж, хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлгийн тусламж авсан ч удалгүй нас барсан байна. Барилгаас унасан 27-28 насны залуус нь "Нийслэл Өргөө"компанийн хамтран ажиллаж байсан туслан гүйцэтгэгч компанийн ажилчид юм байна.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагаас хөдөлмөр, аюулгүй ажиллагааны наад захын шаардлагыг хангаагүйгээс хүний амь нас эрсэдсэн хэмээн үзэж буй аж.

 Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ