Г.Бадарч эх орноосоо урваж гадаадын тагнуул гэгдэж Хятадын шоронд 5 жил яс суужээ

Г.Бадарч эх орноосоо урваж гадаадын тагнуул гэгдэж Хятадын шоронд 5 жил яс суужээ

Хятад, Монгол хоёр улсын шоронд хоориод жил сууж нүглээ наминчилсан нэгэн эрийн талаар энд бичих гэж байна. Хятадын шоронд сууж байсан Бадарч гэх энэ эрийн дуулиан соц нийгмийн үед нэлээд шуугиан тарьжээ. Тэр үед түүнийг чухам хэн байв. Гэдгийг бичихийн оронд нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болгохыг эрмэлзэн бичиж байсан юм. Харин ерээд онд жинхэнэ Бадарчийн түүхийг үнэн зөвөөр бичиж эхэлсэн байдаг.

Халхын үзэсгэлэн бүрдсэн говь, тал, хөвч хангай хосолсон Завхан нутгийн хүү Бадарч 18 насныхаа ид бахыг гайхуулж явсан үедээ хилийн цэрэгт татагджээ. Тэрбээр 1975 онд эх орноо орхин БНХАУ руу оргон гарсан аж. Яагаад эх нутаг, эцэг эхээ орхин харь орныг зорьсон шалтгаан нь хал цэргүүдийн диаграмм, тамлал яргаллаас үүдэлтэй. Шинэ цэрэг Бадарч хөмхий зууж өөрөө өөртөө “Дээд оны түрүүч, цэргүүдийг заавал чадна даа” хэмээн бодоод хал цэргүүдээс өс хонзонгоо авах нарийн тектик боловсруулж эхэлсэн байна. Тэднийг зодож цус нөжтэй нь холибол дараа нь хаашаа ч хамаагүй явчихаж болох юм шиг тьийм гэнэн бодол төрсөн бололтой. Ингээд нэг шөнө өөрийг нь зодож, дарамталдаг хоёр хал цэргийг унтаж байхад нь ортой нь сэмээрхэн хүлж баглав. Дуг нойрондоо хурхиран унтаж байсан хоёр цэрэг рүү гэнэдүүлэн дайрч автомат бууны бөгсөөр хаа тааралдсан газар нь хөх няц болтол нь нүдэж, цус нөжтэй нь хольсон байна. Нэгэнт өс хонзонгоо тайлсан Бадарч буугаа мөрлөн морио эмээллээд үнэгэн харанхуйгаар дайжин зугтжээ. Тэр шөнө шуурга тавьсан тул мань эр морины хурдаар давхисаар Хятадын хил руу ороод баригдсан түүхтэй. Гэвч Хятадын хилийн цэргийнхэн, Аюулаас хамгаалахын төлөөлөгчид Бадарчийг тийм сайхан угтсангүй. Шууд л цэргийн шоронд хийж “Хаанаас ямар даалгавартай ирсэн. Тагнуул туршуул уу?” гэж эрүүдэн байцааж эхлэхэд мань цэрэгт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан дэг. Бадарчийг эхлээд хятадын хил хамгаалах газар 90 хоног мөрдөн байцаагаад дараа нь ордос хотын Аюулаас хамгаалах газар авчран дахин мөрдөн 5 сар хорьжээ. Энэ хугацаанд Бадарчийг тагнуул, туршуул биш, мөн хилийн цэрэгт алба хааж байхдаа учир үл ойлгогдох шалтгаанаар бусад дайчидтай зодолдсон, түүнээс болж эх орноосоо дайжсан гэдгийг тогтоосон боллтой. Гэвч санаатайгаар улсын хил зөрчсөн гэдгээр Бадарчийг 5 жил Харбин хотын төв шоронд суулгажээ. Энэ хугацаанд Бадарч хятад хилийг ус цас шиг мэдэж, зан үйл ёс заншлыг нь судлаад шоронгоос суллагдсан байна. Шоронгоос гарсан Бадарч Хятадын засгийн газарт иргэншил хүсчээ. Иргэншлийг нь хүлээж авахын өмнө “Чи үнэхээр Хятад улсын иргэн болох гэж байгаа бол эх орны өмнө хүлээсэн үүрэг даалгавар биелүүлэх хэрэгтэй” гэж тулгав. Ёстой л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг эх орноосоо урвасан мань эр өсгий хавсран ёслоод “Мэдлээ гүйцэтгэе” гэжээ. Нийтдээ гурван удаа монголын нутагт тагнуул хйисэн Бадарчийг манай НАХЯ-ы тусгай ажилтнууд 1988 оны 5 сард баривчилжээ. Мөрдөнд 5 сар яс суусан яллагдагч Бадарчийг Улсын Дээд Шүүхийн цэргийн коллегий хэргийг нт ийнхүү хянан хэлэлцжээ.

... 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №03 дугаар тогтоол. 1975 онд цэргийн алба хааж байхдаа Эх орноо орхин БНХАУ-д оргон гарч орогнож байх хугацаандаа хятадын тусгай албаны хүмүүст элсэгдэн төрөлх Эх орон БНМАУ-ын эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулж,цэргийн нууцад холбогдох зүйлүүдийг ярьсан гэмт хэрэг үйлджээ гэж үзээд чанга дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонд 12 жил хорих ял эдлүүлэхээр шийтгэсэн байлаа. Мөн тогтоолд Хятадын тал түүнийг 1983, 1985 оны 5,6 саруудад Монгол руу гурван удаа явуулж Чойбалсан хотоос Эрээнцавын хооронд хэрхэн хэдэн км төмөр зам тавигдсан болон Дорнодын төвийн орос цэргийн орос цэргийн ангийн байршил, тоо бүрэлдэхүүн, мөн Мардайд оросууд юу хийж байгааг судлах даалгавар өгчээ. Энэ хугацаанд Бадарч монгол айлаар орж иргэний бичиг баримт хэд хэдийг олж ирэх даалгавар авсан гэдгээ ч шүүх, мөрдөн байцаалтын шатанд хүлээжээ. Тухайн үед “Муу хар хятадууд..” гэж зүхэж байсан юм. Харин өнөөдөр дахин үзэхэд хятадын тусгай албанд хэрхэн сайн ажиллаж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж манай хилчин, тусгай албаныхныг жинхэнэ даажигнаж байсан нь харагдаж байгаа юм. Тэр үед ч гэсэн улиг домог болтол бидэнд сурталчилдаг байсан цэрэг-эх оронч үзэл, сонор сэрэмж албаны хариуцлага бэлэн байдал ямархуу түвшинд байсан нь харагдаж байна. Тэр үеийн НАХЯ маш том аппарат байсан бөгөөд “Хятад бол манай номер нэг дайсан мөн” хэмээн урд зүгт загасны нүд шиг ширтэж байсан цаг шүү дээ. Эх орноосоо урвасан хэргээр 12 жилийн хорих ял сонссон Бадарчийг Зүүнхараа дахь чанга дэглэмтэй Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ял эдэлж байхад сэтгүүлч, сурвалжлагчид 1991-1993 оны хооронд түүнээс ярилцлага авч байжээ. Ингээд Бадарчийн ярьсныг хүргэе.

Би замын Үүдэд цэргийн алба хааж байхдаа 1975 оны 10 дугаар сарын 13-нд цэргээс оргож хил даваад хятадуудад баригдсан. Тэнд гурван сар хоригдоод дахин өөр шорон руу шилжсэн. Тэгээд 1976 онд Харбинд ачигдсан. Надад өглөө нь 150 грамм сүү, хоёр мантуу, өдөр ногоогоор хачирласан будаа, орой нь шөл өгдөг байлаа. Шоронгоос гарсны дараа Бээжингээс урагш нутаг зааж аваачин нэгэн цахилгаан станцад ажиллуулсан. Тэнд сард 100 юанийн цалин өгдөг байлаа. Тэндээ би хятад бүсгүй Ли Жень Шуйтай гэрлэж 1980-1988 он хүртэл амьдарсан. Ли эхнэр маань надад хүү төрүүлж өгсөн тэр хоёр маань яаж амьдарч байгаа бол хэмээн Бадарч Зүүнхараагийн шоронд нулимс унагаж байсан гэнэ.

Цааш нь тэр ярихдаа:

Хятадууд намайг 5 жил шорон мөрдөнд хорьсон ч суллаж , би тэнд эхнэр хүүхэдтэй болж амьдарч байлаа. Гэвч сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг яасан үнэн үг вэ? гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч эх нутгаа бараадахаар шийдсэн. Нутагтаа очоод төрийн хуулиар ялын дээд хэмжээ авч гүйцэтгэгдсэн ч яахав нутгийнхаа алтан хөрсөнд л шингэнэ биз гэж бодсон гэнэ. Тэр үнэхээр Эх орныхоо зүмбэрлэн дүнсийх их тал, мяралзан урсах гол мөрөнг санаж дурсан шүлэг зохиол хүртэл тэрлэж суув. Бадарч 1979 оны 10 сард Харбины төв шоронгоос оргоод баригдаж байсан тухайгаа ярьж байлаа. Хятадын шоронгийн дарга, хуяг харуулууд толгой сэгсрээд “Энэ монголчууд цөөхөн байсан нь ямар аз вэ, яасан хатуужилтай, эр зоригтой ялтан бэ?” хэмээн толгой сэгсэрч суусан гэдэг. Харбины төв шоронд байхдаа Хятад ард улс байгуулагдсаны 35 жилийн өдөр буюу 10 сарын 1-нд хоригдлуудын дунд болсон барилдаанд түрүүлж, хоол хүнсний нормоор шагнуулж байжээ. Монгол эр хүн үнэхээр тэсвэр хатуужилтай гэдгийг тэрбээр харь шоронд харуулж чадсан байдаг. Хятадууд түүнийг хайрлаж, ажил байр олж өгсөндөө бус хэсэг хугацаагаар харж боловсруулж, цагаа болохоор Монгол руу яьуулж эх орных нь эсрэг тагнуул хийлгэхээр бэлтгэж байсан нь тодорхой. Харбин хотын төв шорон болон Ордосын мөрдөнгийн талаар Бадарч тийнхүү дурсаж байлаа.

Хятадын мөрдөн шорон манай хорих байгууллагын системээс шал өөр. Мөрдөнд байсан хүн хэрэв яллагдвал хоногт нэг юаниар бодож төлбөр төлдөг. Харин хэрэг нь хэрэгсэхгүй  болсон тохиолдолд мөнгө төлөхгүй. Хоригдол өдрийн нормоо 100 хувь биелүүлсэн бол өдөр бүр гаднаас хүнтэй уулзах эрх эдэлдэг. Эргэлт уулзалт авах үед ирсэн мөнгийг хорих байгууллагын дэлгүүрт өгч хүнсний зүйл авч тооцдог. Хэрэв хоригдол хүсвэл 100 юань хүртэл зээлээр авч болдог. Хоригдлыг олон шорон дамжуулдаггүй, тэр ч байтугай дахин давтан хэдэн удаа шийтгэгдсэн урьд нь ял эдэлж байсан шорондоо, тэр л хуучин  ажлын байрандаа ирдэг. Ажлын дэглэм нт маш нарийн. Жишээ нь өдөрт 1000 ширхэг боолт зорох суурь машин дээр ажилласан бол түүнийг зорж дуусгахад гэрэл нь унтарч машин зогсдог. Хоригдолд хоол, хувцас орон байрыг үнэгүй хэрэглүүлдэг тул цалин бодож олгох, суутгал хийх зэрэг элдэв тооцоо үүсгэх бэрхшээл байдаггүй. Өдөрт ихэд шахуу ажилтай байдаг учир хоригдлууд мөрийтэй тоглох зэргээр цагийг дэмий өнгөрөөх, хэрэг зөрчил гаргах нь ховор. Ер нь хятадад хууль бол хууль гэсэн лоозонтой. Түүнийгээ хатуу чанга ягштал хэрэгжүүлдэг гэнэ. Хятадын мөрдөн шоронд түүнийг 5 жил суухад манайд байдаг шиг “банди шуумар”-ын дотно харьцаа гэсэн ойлголт байхгүй. Тийм үйлдэл гаргасан хоригдлыг ял нэмж, мөн эрийг эмлэх ёсыг шоронгийн дарга цэргээс өгсүүлээд хулгайч нар нь ч нэг нүдээр үздэггүй. Бадарч Зүүнхараагийн шоронд 1990-1992 оны хооронд ял эдэлж явахад нүдэн дээр нь сайхан залуус өлсгөлөнгөөр үхэж, эрдэнэт хүн жорлон дотор орчихсон хог түүж идэхийг хараад “Тэрбум хүнтэй Хятадын шоронд хүн тураалаар үхэхгүй байхад, 40 сая малтай 2-хон сая хүн амтай монголд хүн ингэж явах гэж дээ” гэсэн нйитлэл нууц нэрээр бичжээ. Тэрхүү нийтлэл тухайн үед “Өчил” сонинд гарч байсан гэдэг. Соц үеийн реалист сэтгүүлчид Бадарчийг эх орноосоо урвасан, хар Хятадын боол мэтээр бичиж байлаа. Харин нэрт зохиолч, сэтгүүлч Ж.Барамсай агсан “Цэрэгт очсон хойноо хал цэргүүдэд дарамтлуулж, өлсөгдсөн дэглүүлсэн хүн тийм үйлдэл хийхгүй яахав” гэсэн гарчигтай нийтлэл бичиж байсныг санаж байна. Үүний дараа шог зохиолч, сэтгүүлч Ж.Барамсай “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” гэсэн цэргийн дотор тамлал яргалал, хүчирхийллийг бичиж нийгэмд нэлээд шуугиан тарьж байсан юм. Ингээд нэг их удалгүй Батлан хамгаалах яам эр цэргийн албыг 2 жил, дараа нь 1 жил болгосон. Гэвч өнөөдөр ч гэсэн 10 дугаар сард цэрэгт татагдсан залуус 8 сарын дараа очсон шинэ цэргүүдийг дэглэж, тэдний үйл тамыг үзсээр байгаа нь тун харамсалтай.

“Гэрчийн мэдүүлэг” номноос авав.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан