Ерөө голд 5 оюутан живжээ

Ерөө голд 5 оюутан живжээ

2014 оны долоодугаар сарын 24-ний байдлаар 56 хүн нас барсны 10 нь бага насны хүүхэд, баяр наадмын амралтын таван өдөрт 18 хүн гол усны ослоор нас барсны хамгийн бага нь хоёр сартай нялх хүүхэд байлаа. 

Мөн Сэлэнгэ аймагт зугаалгаар явж байсан таван оюутан залуу Ерөө голын усанд живж амь насаа алдсан байна.

 Иймд гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчиж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан