Яармагийн гүүрэн дээрээс чонын бэлтрэг олджээ

Яармагийн гүүрэн дээрээс чонын бэлтрэг олджээ

Яармагийн гүүрэн дээрээс энэ сарын 23-ны өдөр  чонын бэлтрэгийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэсгийн алба хаагчид олж, Амьтан хамгаалах сангийнханд хүлээлгэн өгсөн байна. Тус сангийнхан, чоно хэзээ ч бэлтрэгээ хаядаггүй. Тиймээс бэлтрэгийг иргэд үүрнээс суулин гаршуулах гэж оролдож, бүтээгүй тул хаясан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж. Яармагийн гүүрнээс олдсон энэхүү бэлтрэгийг цаашид Амьтан хамгаалах сангийнхан байгальд нь буцааж тавих, эсвэл амьтан хамгаалах санд тэжээх аж. Амьтны тухай хуульд байгалиас зэрлэг ан амьтныг хэн дуртай нь барьж тэжээхийг хориглосон байдаг. Зөвхөн хуульд зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ судалгааны зориулалтаар л авахыг зөвшөөрдөг аж. 

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48