Хүмүүс яагаад секс хийдэг вэ

Ингэхэд хүмүүс ямар шалтгаанаар секс хийдэг вэ.

Энэ асуултын хариуг судлаачид олж тогтоосон бөгөөд нийтдээ 237 шалтгааныг тодруулжээ. Судлаачид,17-52 насны эрэгтэй, эмэгтэй хоёр мянган хүнээс асуулга явуулахад дээрх 237 шалтгаан нэг оролцогчоос бусдад бүгдэд нь таалагдсан байна. Эдгээр шалтгааны дийлэнх хувийг сэтгэл татагдах, хайр дурлал, дасч дотносох, хэн нэгэнд таалагдах хүсэл, адал явдал, эсвэл зүгээр л тохиолдол эзэлж байжээ.

Асуулгад оролцсон хүмүүсийн нэг хэсэг нь хүйтэн шөнийг дулаахан өнгөрүүлэхийн тулд секс хийдэг гэсэн бол нөгөө хэсэг нь оройн зоогийн дараах багагүй калорийг “шатаахад” тустай байдаг хэмээжээ. Зарим шүтлэгтэй хүмүүс сексийг бүр Бурханд ойртох үйлдэл гэж ч итгэдэг юм байна. Энэ бүгдээс биднийг секс хийхэд хүргэдэг хамгийн гол шалтгаан нь эсрэг хүйсний хүний хайр сэтгэл, дур булаам байдал гэнэ.

Судалгааг харахад хүмүүс сексийг “Уйтгар гунигтай тэмцэхэд маргашгүй ашигтай арга” хэмээн үзсэн байна. Мөн толгойн өвчинг намдаах, стрессээс гарах, нойрноос түргэн сэрэхэд тустай ч гэжээ. Судлаачид, эрэгтэй эмэгтэй хүмүүс нь сексийн тухай өөр өөр бодолтой байдгийг тогтоосон юм. Тухайлбал, эрэгтэй хүний хувьд бие махбодийн таашаал авах сонирхол нь давамгайлдаг бол эмэгтэй хүн сэтгэлийн таашаал авахыг хүсдэг. Эмэгтэй хүн ”Би сэтгэлтэй болсноо мэдлээ” гэдэг бол харин эрэгтэй хүн “Би сексийн харилцаатай бүсгүйчүүдийнхээ тоог нэмэх юмсан” гэж хэлдэг гэнэ ээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан