“Моn egg” компани 79800 тахиагаа устгалд оруулжээ

 “Моn egg” компани 79800 тахиагаа устгалд оруулжээ

Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах Н.Мөнхбаатар захиралтай “Моn egg” компанийн 70 мянга гаруй өндөглөгч тахиа энэ сарын 26-ны шөнө хүчтэй, дуу цахилгаантай бороо орсны улмаас тус компанийн тог тасарч, дохиолол нь ажиллаагүйн улмаас бүтэж үхжээ.

Энэ сарын 28-ны байдлаар Эхний ээлжинд 38 мянган тахиаг,дараа нь 41800 тахиаг нийтдээ 79800 тахиаг 12 метр гүн нүхэнд булж устган, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид урьдчилан сэргийлэх үзлэг, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Үхсэн таван шувууны дээж болон амьд гурван шувууны цуснаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээнд хамрууллаа.

“Моn egg” компани нь 287 мянган өндөглөгч тахиа, дэгдээхийтэй юм байна.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ