Нүүрний арьсанд тосноос илүүтэй ус дутагддаг

Нүүрний арьсанд тосноос илүүтэй ус дутагддаг

 

Хүн нүүрээ зөв угаахаас арьс арчилгаа эхэлдэг гэнэ. Савангаар биш өөрийн арьсанд тохирсон хөөсөөр угаана. Хүний нүүрний арьсанд тос биш ус их дутагдаж байдаг. Ус дутагддаг тул хуурайшдаг. Гэтэл манайхан тос л түрхээд байдаг байна. Усан түрхлэг түрхсэний дараа тосоо маш бага түрхэнэ. Өөрийн арьсанд тохирсон шим тэжээлтэй тос байх хэрэгтэй. Хүний нүүрний арьс нарнаас гэмтэхээс гадна компьютер болон гэр ахуйн цахилгаан хэрэгслээс байнга гэмтэж байдаг. Манай орны уур амьсгал хуурай тул өвөл нь зунаасаа илүүтэйгээр хамгаалж байх нь зүйтэй гэнэ.

Хүний нүүрний арьс шөнийн 22.00-02.00 цагийн үед тэжээл сайн авдаг. Харин өглөөний 05.00-08.00 цагийн үед илүүдлээ гадагшлуулдаг. Иймээс өглөө нүүрээ сайн цэвэрлэж байх хэрэгтэй юм байна. Долоо хоногтоо 1-2 удаа гоо сайханд нүүрэндээ арчилгаа хийлгэж байвал сайн гэнэ.

 

Нарны гэрэл нь хэт ягаан туяаг өөртөө агуулж байдаг. Хэт ягаан туяаг UVA, UVB, UVC гэж гурав хуваадаг. Эдгээр хэт ягаан туяа арьсны гүнд нэвтрэн орж хөгшрөлт, үрчлээ үүсгэж улмаар арьсны хорт хавдар бий болоход нөлөөлдөг. Америкийн хорт хавдар судлалын төвөөс гаргасан судалгаар АНУ-д жилд нэг саяас дээш тооны хүн толбогүй арьсны хорт хавдраар өвчилсөн ньтогтоогдсон байна. Хэт ягаан туяа нь хүний дархлааны системийг султгадаг байна. Удаан хугацаагаар гадуур явах тохиолдолд 30 болон түүнээс дээш SPF буюу нарнаас хамгаалах коэффиценттэй тос хэрэглэнэ. Мөн А болон В нил ягаан туяаны эерэг үйлчилгээтэй байх тос хэрэглэж байх нь зүйтэй гэж зөвлөж байна.

 

Ө.Око

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ