Өдөр бүр хийх энгийн, үр дүнтэй үрчлээний эсрэг иллэг

Өдөр бүр хийх энгийн, үр дүнтэй үрчлээний эсрэг иллэг

 

Үрчлээний шинж тэмдэг 25-30 насанд улам тодорч эхэлнэ. Ингээд жил бүр үрчлээ гүн болж, нүүрийг ядарсан харагдуулна. Хэрвээ та өдөр бүр доорх энгийн дасгалуудыг хийвэл үүнээс ангижрах боломжтой. Доор заагдсан дасгалуудын тусламжтайгаар арьсан дахь цусны эргэлтээ сайжруулж, үхэжсэн эсээ сэргээж, арьсны бат бөх чанараа хамгаалж болно

 

ДУХНЫ ИЛЛЭГ: Хоёр гарын хурууныхаа өндгөөр духныхаа дунд хэсгээс шанаа руугаа чиглүүлэн тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь баруун шанаанаасаа зүүн рүү, зүүн шанаанаасаа баруун руу чиглүүлэн дөрвөөс таван удаа тойрог хөдөлгөөнөөр илээрэй.

 

ЗОВХИНЫ ИЛЛЭГ: Дээд доод зовхио хурууныхаа өндгөөр болгоомжтой ил. Арьсаа бүү сунгаарай. Энэ нь маш хортой.

 

ХАМРЫН ИЛЛЭГ: Хамрыг долоовор, дунд хурууныхаа өндгөөр угаас үзүүр хүртэл илнэ. Дараа нь үүнийг эсрэг чиглэлд илээрэй.

 

ХАЦРЫН ИЛЛЭГ: Зүүн гарын дөрвөн хуруу, баруун гарын дөрвөн хуруугаа амныхаа хоёр төгсгөлд тавиад, чихний дэлбээ хүртэл тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь үүнийгээ эсрэг чиглэлд хийгээрэй. Дасгалыг гурваас дөрвөн удаа давтана.

 

ХҮЗҮҮНИЙ ИЛЛЭГ: Хүзүүнд даралтыг хэт мэдэрдэг бамбай булчирхай байрладаг тул хүчтэй дарж болохгүй. Тиймээс хүзүүнийхээ хоёр талаас цээж, мөр рүү чиглэлтэй зөөлөн илээрэй.

 

AM, ЭРҮҮНИЙ ХЭСГИЙН ИЛЛЭГ: Хоёр гарын дунд хурууг доод уруулын доор, эрүүний голд байрлуулаад доод уруулыг шүргэтэл хагас тойрог гаргаж илнэ. Энэ дасгалыг гурваас таван удаа хийнэ. Эрүүний хэсгийг алганы ар талаар алгадаж, доод уруул хүртэл иллэг хийгээрэй.


Ө.Око

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан