“ХАМТРАН АМЬДРАХЫН ЭЕРЭГ БА СӨРӨГ ТАЛУУД”

Залуу хосууд ихэвчлэн гэр бүл болохоосоо өмнө хамтран амьдрахыг илүүд үзэх болжээ. Ийм хэлбэрийн гэр бүлд эерэг ба сөрөг тал олон гардаг байна.

  Эерэг тал

- Хамтран амьдрагчид нь бие биенийхээ зан чанар, элдэв зуршилд нь дасан зохицож чадах эсэхээ олж мэдэхэд илүү тустай.

-  Өөр өөр орчинд өссөн хүмүүсийн зан араншин, элдэв зуршил ганц нэгхэн удаа болзож уулзсанаар сайн мэдэгдэхгүй.

- Хүний араншин, элдэв зуршил нь өдөр тутмын, ахуйн асуудал дээр тод илэрдэг.

- Орчин үеийн залуус яаран батлуулж гэр бүл болчихоод л үр хүүхдээ өнчрүүлж, салж сарних дээрээ тулж болчимгүй алхамууд хийдэг. Тэгвэл хамтран амьдрах хэлбэр нь хэн хэнийхээ амьдралыг золислох, сэтгэлийг шархлуулдаггүйгээрээ давуу юм.

- Хамтран амьдрах нь  хэдэн хүүхэдтэй болох, ирээдүйгээ бодитоор дүгнэж болохуйц зөв хэлбэр юм.

   Сөрөг тал

- Хамтран амьдрагчид нь сэтгэл зүйн хувьд салалтад хэзээд бэлтгэлтэй байх, шийдвэртэй алхам хийхээс зайлсхийх,  хариуцлага хүлээх чадвар суугаагүй байдаг.

- “Хууль ёсоор гэрлэсэн биш дээ, болохгүй бол хоёр тийш болно” гэсэн бодол давамгайлдаг.

- Харьцаа ийм баталгаагүй, хэзээ ч хамаагүй салах магадлал өндөр байдаг нь бат бөх гэр бүл болоход мэдээж бэрхшээлтэй.

- Хамтран амьдрагчид албан ёсны гэр бүл болох хугацааг хэт сунжруулах, хойш татах, бие биеэсээ өө сэв хайх асуудал даамжирдаг.

- Сэтгэл судлаачдын үзэж буйгаар хамтран амьдраад 3 жил болоход албан ёсоор гэрлээгүй хосууд хойшид ч гэрлэлтээ батлуулахаас бэргэдэг, зайлсхийдэг гэнэ. Ахимаг насны нөхөр хэтэрхий их халамжтай байдаг. Энд бас ч гэж үнэний хувь бий. Ахимаг насандаа дурлалд автсан эрчүүд дотроо хөгшрөлтөөс айж байдаг. Залуу бүсгүйн төлөө гэр бүлээ орхих, амжилт ололтоо нураах нь ховор биш. Гэхдээ гэрлэж чадвал хайр энхрийллээр дүүрэн сайн нөхөр болдог бөгөөд түүнийг ийм гэдгийг нь анхных нь эхнэр ч мэдээгүй байдаг. Ийм олон эрчүүд маш баяртайгаар  хүүхэдтэй болж, хоёр дахь залуу насаа эдэлдэг байна. Ахимаг настай эр хүнтэй гэрлэж байгаа залуу эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд өмгөөлөл хамгаалал, халамжийг түүнээс хайдаг. Түүний хайр нь нэлээд төвөгтэй байх бөгөөд гэрлэх гэснээсээ өргөж авах гэдэг үг илүү таарах ба нөхрийнх нь сексийн туршлага ч бас их үүрэг гүйцэтгэдэг байна. Сэтгэл зүйн талаас нь авч үзвэл ийм тохиолдлыг эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хүндээр мэдэрдэг. Түүний залуу байх гэсэн хүсэл, өөрийнхөө боломжоос илүүгээр идэвхтэй байх, залуу эхнэртээ таарах гэсэн тэмүүлэл зэрэг нь сэтгэл санааны зовлонд учруулах нь бий. Эрт орой хэзээ нэгэн цагт ирэх ор хөнжлийн асуудал нь тэднийг маш хүнд асуудалтай тулгаруулдаг. Хэрэв ахимаг насны эртэй гэр бүл болох гэж байгаа эмэгтэй эртнээс энэ бэрхшээлийг ойлгож байсан бол асуудал үүсэх нь мэдээж бага байна. Бас заримидаа эр нөхрийнх нь хэтэрхий их халамж тээртэй санагдах нь бий. Эхнэр нь биш охин нь юм шиг санагдах нь эмэгтэй хүнд таатай байдаггүй байна. Ахимаг насны эхнэр туршлагатай ч хартай байдаг. Ийм гэр бүлүүд олон байдаггүй ч сүүлийн үед нэлээд тааралдах болсон. Орчин үеийн техник технологи мөн янз бүрийн бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар эмэгтэй хүн наснаасаа залуу харагдах болсонтой холбоотой юм. Арав бүр хорин насаар дүү залуус ахимаг эмэгтэйд татагдах нь юутай холбоотой байдаг вэ? Нэн тэргүүнд тэд туршлагатай байдаг байна. Ихэнх эрчүүд залуу насандаа маш их сексийн наад захын туршлага дутагдаг. Иймээс өөрийн үеийн залуу охидтой харьцахаас айдаг. Харин ахимаг эмэгтэйтэй харьцахдаа тэд өөрийгөө илүү хүчирхэг юм шиг санадагаас гадна тэдний хооронд багш сурагч гэмээр харьцаа үүсдэг аж. Туршлагатай ахимаг эмэгтэй нь залуу эрд сексийн олон төрлийн гайхамшгийг амтлуулдгаас энэ харьцаа нь түүнийг ихээр татахаас гадна ухаалаг найз болдог гэж боддог. Тэднийг тэр эмэгтэйн амьдралын туршлага, ухаан нь бишрүүлээд зогсохгүй мөн өөрөө түүний дэргэд өсч хөгждөг. Тэдэнд хүүгийн болон бага эрэгтэй дүүгийн дүрд тоглох нь хангалттай байдаг. Гуч хол гартлаа гэрлэж амжаагүй зарим эмэгтэйчүүд иймэрхүү холбоог олж тогтоон нэг сумаар нөхөр, хүүхэд гэсэн хоёр туулайг намнаж чаддаг байна. Түүнээс гадна залуу эртэй холбогдсон эмэгтэй нь өөртөө санаа тавьж, залуу сайхан төрхөө удаан хадгалдаг. Насаар ахимаг эмэгтэйд нэг зовлон байдаг нь хардалт юм. Хардалт, өөртөө итгэлгүй байдал, хөгширч байгаагаа анхаарах зэрэг нь хэрүүл шуугиан тарихын үндэс болж, бүр удаан хамт байж болох холбоог таслахад хүргэдэг. Хуучин загвар санаанд нь таарахаа больсон учраас солих шаардлага гарч тэд салдаг байна.

  Хайр дурлалд насны ялгаа чухал биш

Гэвч насны ялгаатай гэрлэлт нь ирээдүйгүй гэж бодох хэрэггүй. Бүх талаараа зохицсон “дээд зэрэглэлийн” гэр бүлд ч асуудал байж л байдаг. Найдвартай үндсэн дээр тавигдсан хүчирхэг холбоо та хоёрын хайрыг хамгаалж чадна.


Ө.Око

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан