Та сайн гэрийн эзэгтэй мөн үү /сонжоо/

Та сайн гэрийн эзэгтэй мөн үү /сонжоо/

 

1. Та ажлынхаа хажуугаар гэрийнхээ бүх ажлыг ганцаараа хийдэг үү?

2. Заримдаа та гэрийхнийгээ унтасны дараа ч гэсэн гэрийн ажлаа хийсээр л байдаг уу?

3. Гэр бүлийн гишүүдийнхээ өөрсдөө хийх ёстой, хийж чаддаг ажлыг нь хүртэл та өмнөөс хийж өгдөг үү?

4. Ямар нэгэн баяр ёслолын үеэр танд хэн нэгэн хүн сайн дураараа тусалдаг уу?

5. Ямар нэгэн шалтгаанаар аль эсвэл таны бие таагүй байхад гэрийнхнээс чинь хэн нэгэн хүн таны өмнөөс бүх ажлыг чинь хийж чаддаг хүн бий юу?

6. Өөртөө зарцуулах цаг таньд гардаг уу?

7. Гэрийн ажлаас гадна өөрийн эцэг эх болон хадам ээжийнхээ гэрийн ажилд оролцдог уу?

8. Дуртай зүйлээ хийх цаг гардаг уу?

9. Та гэртээ ажилчин зөгий шиг байдаг уу?

10. Бүх ажлыг нэг дор зэрэг хийх тохиолдол гарч байсан уу?

11. Гэрийн ажлаас болоод ямар нэгэн чухал ажлаа мартаж байсан уу?

12. Таны хүүхдийн хүмүүжилгүй байдалд хэн нэгэн хүн харамсаж байсан уу

? Хариулт: Тийм, Үгүй

8 хариулт тийм бол – Та яг л гэрийн боол шиг байдаг юм байна. Одоо энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй.

4-7 хариулт тийм бол – Та алтан дунджийг баримталж чаддаг юм байна. Танд баяр хүргэе.

0-3 хариулт тийм бол – Удахгүй таны хатан хаан шиг байдлаас чинь гэрийнхэн чинь залхаж, хүүхэд чинь асран хамгаалагчгүй, нөхөр чинь танаас холдож мэдэхээр байна шүү.

 

Ө.Око

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан