Турахад ой санамж сайжирдаг гэнэ шүү

Турахад ой санамж сайжирдаг гэнэ шүү

 

Шведийн хэсэг эрдэмтдийн явуулсан судалгаа хоолны дэглэм барьж байгаа дунд эргэм насны тарган хүүхнүүдийн ой санамж яваандаа мэдэгдэхүйц сайжирдгийг нотлон харуулав. Уг туршилтад илүүдэл жингээсээ болж ад үзэгдэн, муу хэлэгдсэнээсээ болж турахын тулд идэвхтэй чармайж байсан 20 эмэгтэй хамрагджээ.

Судалгааны үеэр сайн дураар оролцогчид хагас жилийн туршид хоолоо сойсон аж. Гэхдээ түүний өмнө эрдэмтэд тэр хүүхнүүдийн биеийн жингийн индекс болон өөх тослогийн давхаргын зузааныг нь хэмжжээ. Мөн тэдний ой санамжийг судласан гэнэ.

Хагас жилийн дараа дахин хэмжилт явуултал мэдэгдэхүйц турсан эмэгтэйчүүд өгсөн үүрэг, даалгавруудыг илүү хурдан бодож, гүйцэтгэж байгаа нь тогтоогджээ. Эрдэмтэд тэдний уураг тархины ийм үйл ажиллагааг жингээ хаясантай нь холбож үзэв. Тэдний дүгнэлтийг соронзон резонанст томографийн хэмжилтүүд ч нотлосон байна. Уураг тархины идэвхжил тэдгээр эмэгтэйчүүдийг турах үеэр нэмэгдэж байжээ.

Ө.Око

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ