Таны гар хэн гэдгийг тань өгүүлнэ

Таны гар хэн гэдгийг тань өгүүлнэ

 

Хүний зан чанарыг танихад гар, нүүрний хэлбэр, нүдний өнгө, чих, мэнгэ гээд олон янзаар сонжиж болдог. Жишээлбэл, зөөлөн мяраалаг гартай бол хүн амгалан сэтгэлтэй бөгөөд гэрийн сайн эзэгтэй шинж гэнэ. Бүсгүйчүүд та бүхэн гараа сайн ажиглаад үзээрэй. Таны гар хэн гэдгийг чинь өгүүлнэ.

Савх шиг урт нарийхан, сүмбэн цагаан гоёмсог гартай бол бодит амьдралаас нилээд хөндий бөгөөд романтик танхил зантайн шинж. Гаднаасаа хэт ихэмсэг, эрхэмсэг мэт харагддаг ч цаад уг чанар нь уян зөөлөн болоод өгөөмөр нэгэн. Ийм гартай бүсгүйчүүд төгс төгөлдөр гоо үзэсгэлэнг бишрэгч юм. Гэм нь тэд баахан үргэлгэн талдаа хүмүүс байдаг.

 Жижигхэн гартай бүсгүйчүүд ухаалаг хурц зантай, хайр дурлалд халуун тачаангуй. Тэд өөрийнхөө зүтгэж зорьсон ажлаа дуусгахын тулд юугаа ч золиослоход бэлэн, шургуу нэгэн.
Ясархаг гартай бүсгүйчүүд эмзэг мэдрэмтгий бөгөөд хайр дурлалд ихээхэн ач холбогдол өгдөг. Дурлалынхаа төлөө бүхнээ зориулдаг. Гомдож баярлах нь амархан цайлган, итгэмтгий, уян зөөлөн сэтгэлтэй.


 Урт том хуруутай бүсгүйчүүд мэдлэг боловсролыг шүтсэн оюуны чадавхи сайтай, шинжлэх ухааны салбарт авъяастай. Аливаад бодолтой ухаалаг ханддаг.

 Богинохон хуруутай бүсгүйчүүд хэтэрхий хурц зантай. Ихэвчлэн хэрүүлч, үглээ талдаа. Жижиг асуудал дээр “сүр бадруулах” нь элбэг. Гэхдээ тэд гэрийн ажилд хэнийг ч дагуулахааргүй ажилсаг.

 Мяраалаг зөөлөн гартай эмэгтэйчүүд сэтгэл сайтай, амгалан. Тэд хэр барагтайд бухимдаж бачимддагүй, уур уцаар байхгүй. Гэрийн маш сайн эзэгтэй. 

Бүсгүйчүүдээ гараа ажиглаад өөрийнхөө ямар зантай хүн гэдгээ сонжиж үзсэн бол найзууд, орчин тойрны хүмүүсээ бас сонжиж үзээрэй.

Ө.Око

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ