Н.Алтанхуяг, Б.Балгансүрэн нарыг Туул голын уснаас уухыг шаардлаа

Н.Алтанхуяг, Б.Балгансүрэн нарыг Туул голын уснаас уухыг шаардлаа

Өнөөдөр Монголын Сайтын холбоо, Amjilt.com сайтын хамт олон хамтран хэвлэлийн хурал зарлаж, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Аmjilt.com сайтыг хаасан үйлдлийг хууль бус гэж үзэн эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсанаа мэдэгдлээ.

Хэвлэлийн хурлын үеэр Amjilt.com сайтыг гомдол гарган хаалгасан гэх “Хаан жимс” амралтын газар Туул гол руу чиглүүлэн барьсан бохирын төхөөрөмжийн хоолой болон ялгадас агуулах савыг нуун далдалж буй бичлэг, фото зураг бүхий баримтыг сайт хаагдсан өдөр баримтжуулан авснаа дурдсан юм. 

Түүнчлэн “Хаан жимс” амралтын газрын зүгээс дээрх мэдээллийг худал мэт харуулах зорилго бүхий “99,1 хувийн цэвэршүүлдэг төхөөрөмжийг үнэгүй сурталчилж өглөө” хэмээсэн төлбөртэй мэдээллийг МОСАХ-нд багтдаггүй сайтуудад тараасныг дуулгасан.

Харин Ерөнхий сайд Туул голтойгоо нийлж, үерт автаад, татарсан “Хаан жимс” амралтандаа дипломатуудыг аваачин, бохирынхоо цооногны хажууд магтаал уншиж, баярын гурван өдөр амралтгүй  ажиллаж, төлбөртэй нэвтрүүлэг хийлгэн, телевизүүдээр цацаж ажилласан болохыг хэвлэлийн хурал зарласан төлөөлөл хэлсэн юм.

Мөн ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа “Хаан жимс” амралтын газрын төлөөлөл шиг хариулт өгч, “99,1 хувийн цэрэвршүүлдэг Солонгос тоног төхөөрөмжтэй. Amjilt.com  хаан жимсний гомдлын дагуу алдаагаа зассан тохиолдолд тус сайтыг нээх боломжтой” гэх агуулга бүхий зүйлийг ярьсан нь төрийн алба хашиж буй хүний маш хариуцлагагүй үйлдэл хэмээсэн. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн нарыг “Туул голын уснаас шанагаар хутгаад уучихвал Amjilt.com-ийн зүгээс буруу байжээ хэмээн хүлээн зөвшөөрөхөд бэлэн” байгаагаа мэдэгдлээ.

МОСАХ-ны зүгээс хууль бусаар дахин нэг ч сайт, телевиз, сонин, радиог хаалгахгүй байх, цаашлаад хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд бүдүүлгээр, хууль бусаар халддаг байдлыг дахин гаргуулахгүйн төлөө тууштай зогсохоо илэрхийлж, гадна дотны болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, энэхүү бусармаг үйлдийн эсрэг хатуу тэмцэх болохоо илэрхийлэв.

Энэ дашрамд МОСАХ “Хаан жимс” амралтын газар бохироо Туул гол руу асгадаг гэдгийг шүүхээс илүүтэй энэ амралтын газар нь Нийслэл хотынхны ундны усны аман дээр баригдсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэдгийг илэрхийлж, холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулахыг уриаллаа. Мөн энэхүү бизнесийн хоёр байгууллагын хоорондын маргаанд төрийн байгууллага хөндлөнгөөс  хууль бусаар хуруу дүрж, улмаар энэхүү маргааныг далимуулан улстөржүүлэх, тодруулбал, Засгийн газрыг огцруулахад түлхэц болгон ашиглахгүй байхыг хүслээ.

Эх сурвалж: www.dandaa.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ