Та хэнд ч өргүй 15 зүйл (гэхдээ та өртэй мэт байдаг)

Та хэнд ч өргүй 15 зүйл (гэхдээ та өртэй мэт байдаг)

 

Та ганцхан мөнгө, хөрөнгөн дээр л “өр” байдаг гэж бодож байна уу? Тэгвэл яг амьдрал дээр тийм байдаггүй юм байна. Таны өр гэж тодорхойлдоггүй мөртлөө өртэй юм шиг явдаг дараах хэдэн тохиолдлыг толилуулъя.

1. Амьдарч байгаа нөхцөл байдлынхаа төлөө хэнд ч тайлбар хийх өргүй.

2. Амьдралдаа юуг эсвэл хэнийг нэн түрүүнд тавьж байгаагаа бусдад тайлбарлах өргүй.

3. Та өөрөө харамсахгүй л байгаа бол хэнээс ч уучлал эрэх өргүй.

4. Тэднээс ганцаараа байх цаг хугацааг шаардсанаараа төлөх өр танд байхгүй.

5. Бусдын хувийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй санал нийлэх өр танд байхгүй.

6. Бусдын хэлсэн болгонд “ТИЙМ” гэж хэлэх өр танд байхгүй.

7. Тэдэнд өөрийнхөө гадаад байдлынхаа талаар тайлбарлаад байх өр танд байхгүй.

8. Юу идэж, ямар хоолоор хооллодог тухайдаа ч бас тайлбарлаад байх шаардлагагүй.

9. Хувийн /бэлгийн/ амьдралынхаа талаар ч тайлбарлах өр танд үгүй.

10. Карьер болон хувийн амьдралынхаа талаар ч бас тэдэнд тайлбарлаад байх өргүй.

11. Ямар шашин шүтдэг, ямар улс төрийн үзэл бодолтой байдагтаа ч бас тайлбар хийх өргүй.

12. Ганц бие байгаа талаараа ч ямар нэгэн тайлбар хийгээд байх шаардлагагүй.

13. Зүгээр л танаас асуусан болохоос тэдэнтэй болзох өр байхгүй.

14. Гэрлэлтийн талаархи шийдвэрийнхээ талаар тайлбар хийх өргүй.

15. Хэнтэй үерхэх, салах, нийлэх талаар бүр ч тэдэнд тайлбар хийх өр танд байхгүй ээ.

 

ТИЙМЭЭС, ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭЛ БОДОЛ, ХЭВ МАЯГ, СОНГОЛТЫНХОО ХУВЬД ХЭНД Ч ӨРГҮЙ” АМЬДАР :)

 

Ө.Око

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан