Давхар эрүү гоо сайхныг гутаадаг

Давхар эрүү гоо сайхныг гутаадаг

 

Олон эмэгтэйчүүдэд давхар эрүү  гэгч бий болдог. Давхар эрүү нь эмэгтэй хүнийг гоёх биш харин ч гаднаас нь харахад хөгшрүүлж ердөө л гоо үзэсгэлэнгийн гутаадаг.  Энэ “бонус”-аас салах хэд хэдэн арга байдаг бөгөөд үүнийг нарийн баримтлан хийвэл өөхний энэ давхрагыг амжилттай шийдвэрлэх ба цаг алдалгүй, тогтмол гүйцэтгэх юм бол түүнээс бүрэн хагацаж чадна.

Давхар эрүүнээс хагацах дасгалууд

1.    Эрүүгээ дээш нь өргөж босоо байлгах хөдөлгөөн хийж толгойгоо алгуурхан гэдийлгэнэ. Ингэхдээ эрүүгээрээ хүнд ачаа өргөж байгаа маягтай хөдөлгөөн хийнэ. Жишээлэхэд энэ хөдөлгөөнийг барилгын арматур гэж бод. Ингэхэд бүх булчингууд чангардаг.  Дасгалаа 6 удаа давт.

2.    Тохойгоороо ширээ тулаад гарынхаа алгаар эрүүгээ дороос нь түлхээд амаа ангайлгахыг хичээ. Ингэж байхдаа яг энэ үед хүзүүний урд талын булчингууд чангарсаныг мэдрэх ёстой. Дасгалаа 10 удаа давт.

3.    Дараагийн дасгалыг тааз руу хараад толгойгоо гэдийлгэж гүйцэтгэнэ. Одоо эрүүгээ урагш нь, дээш нь хөдөлгөөд ийм маягаар доод уруулаа хамарныхаа үзүүрт хүргэхийг оролд. Дасгалыг аажуухан удаан хийнэ. Дасгалаа 5 удаа хийнэ.

4.    Доод уруулаа доош нь татна тэгэхдээ доод шүдний буйлыг ил гаргахыг хичээх хэрэгтэй. Дасгалаа 6 удаа хийнэ.

5.    Толгойгоо баруун тийш нь хазайлгаад дараа нь хөдөлгөөнийхөө  дундуур эрүүгээ баруун мөр рүү зүглэх хөдөлгөөнийг алгуурхан хийнэ. Зүүн тал руугаа мөн адил гүйцэтгэнэ. Дасгалаа тус тус 5 удаа хийнэ.

6.    Эгэмнийхээ доогуур цээж рүүгээ шууд шахна. Толгойгоо эгц байлгаарай. Энэ үед уруулаа шүгэлдэх гэж байгаа юм шиг цорвойлгоод 4-5 секунд байлга. Дасгалаа 20 удаа давтана.

 

Ө.Око

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан