Газар цахимаар өмчлүүлэх ажил иргэдийг бухимдуулж байна

 Газар цахимаар өмчлүүлэх ажил иргэдийг бухимдуулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд газар өмчлүүлэх шийдвэр гарсан.

Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийг эрчимжүүлэх, мөн төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, ил тод, шуурхай хүргэх зорилгоор өчигдрөөс эхлэн газар өмчлэх иргэдийн хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэн билээ. Гэвч www.umch.ub.gov.mn сайтын  “Өргөдөл бөглөх” хэсэг рүү орж бүртгүүлэх явцад Үндэсний Дата төвд байрлах сервер гацаж, иргэд бүртгүүлж чадалгүй, бухимдал үүсч байна.

Уг нь энэ асуудлыг цэгцэлж, өчигдөр шөнө янзална гэж байсан ч одоог хүртэл янзлаагүй бололтой. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудас гацаж, өргөдөл хүлээн авсан эсэх хариуг өгөх боломжгүй байна.

Мөн өмнө нь газар өмчилж аваагүй иргэдэд “газар өмчлөх эрхгүй байна” гэсэн хариултыг өгч байгаа нь иргэдийн бухимдлыг нэмэгдүүлж байгаа аж.

Гэхдээ Нийслэлийн Өмчийн харилцааны газраас иргэдийг яарч сандралгүй бүртгүүлэхийг сануулж байгаа ч өчигдөр л гэхэд дөрвөн сая гаруй хандалт хийгдсэн нь иргэд газар эзэмших хүсэл ихтэй байгаа нь харагдаж байна.

Ямартай ч нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон Үндэсний Дата төвийн холбогдох хүмүүс газар өмчлөлийн цахим систем байрлах серверийн хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллааг хангах үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа юм байна.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ