Тагнуулынхны хийсэн судалгаагаар монголчуудын 83 хувь нь Хятадуудыг маш аюултай гэж үзжээ

Тагнуулынхны хийсэн судалгаагаар монголчуудын 83 хувь нь Хятадуудыг маш аюултай гэж үзжээ

Манай тагнуулууд хааяа ч болов улс орны аюулгүй байдлын талаар ард иргэдийнхээ санаа оноог сонсдог бололтой. Зүв зүгээр л суугаад байдаг юм байх гэж бодсон чинь үгүй юмсанжээ. Саяхан үндэсний тагнуулын академийн тагнуул судлалын төвөөс “Үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдвээр 21 аймгийн нийт 1180 иргэний дунд судалгаа явуулсан юм байна. Уг судалгааны дүнг тэр дор нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн ажээ. Дүнгээс харахад судалгаанд оролцогсдын 81 хувь нь том гүрнүүдийн нөлөө болон нэг улсаас хараат байдалд орох нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох гадаад хүчин зүйл гэж үзсэн бол 13 хувь нь даяарших үйл явц аюул дагуулж мэднэ хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлжээ. 

Ийнхүү ард иргэдийн 94 хувь нь аль нэг улсын нөлөөнд лав орж болохгүй гэдэг дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна хамгийн сонирхолтой нь санал асуулгад оролцогсдын 51 хувь нь Хятад улс Монгол улсын аюулгүй байдалд сөрөг нөлөө ихтэй гэж үзсэн бол 47 хувь нь маш аюултай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Эндээс харахад манай улсын иргэд бүхэлдээ Хятад улсаас болгоомжилж энэ улсын нөлөө ихсэх нь Монгол улсын аюулгүй  байдалд сөрөг үр дагавартай гэж үзсэн нь илхэн байгаа юм. Хятад улсаас бүрэн хараат болохгүйн тулд өмнөд хөршөөс импортлож буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дотоодын нөөц бололцоогоо ашиглан үйлдвэрлэх хэрэгтэй гэж судалгаанд онцолсон иргэдийн 38 хувь нь үзсэн бол хятадаас аль болох ажиллах хүч авахгүй байх хэрэгтэй гэж 32 хувь нь тус улсын зээл тусламжаас аль болох татгалзах хэрэгтэй гэж 23 хувь нь нийт 90 орчим хувь нь Хятадгүйгээр улсаа хөгжүүлье гэсэн үзэл санааг илэрхийлжээ. Зөвхөн ганц визийн асуудлыг хөндөхөд л иргэдийн 44 хувь нь БНХАУ-ын иргэд манай улсад визгүй зорчиж хэзээ ч болохгүй гэж үзсэн бол, визтэй зорчдог хэвээрээ байх нь зөв гэж 39 хувь нь үзжээ. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогсдын 83 хувь нь Хятадын иргэд манай улсад визтэй зорчих хэрэгтэй гэсэн хатуу байр суурьтай байгаа аж. Ард иргэд ийм бодол санаатай байхад ирэх сард хоёр хөршийн төрийн тэргүүн манай улсапд айлчлан ирэх үеэр харилцан визгүй зорчих асуудлыг нэг мөр эцэслэн шийдэх гэнэ гэсэн мессеж яваад байгааг мартаж болохгүй. 

Хэрвээ Засгийн газар ард түмний санаа бодлыг үл тоон БНХАУ-ын иргэд Монгол улсад визгүй зорчино хэмээн шийдчихвэл маш их эсэргүүцэл тэмцэл өрнөх нь ч эндээс харагдаж байна. Үндэсний тагнуулын академийн хийсэн энэ судалгаа нь шууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний ширээн дээр очиж байгаа болохоор ард иргэдийнхээ хүсэлтийг харгалзан үзэх биз ээ гэж найдаж байна. Харин ОХУ болон Монгол улсын иргэд харилцан визгүй зорчих асуудлыг иргэдийн 15 хувь нь маш зөв гэж үзсэн бол 41 хувь нь зөв гэж үзсэн бөгөөд 29 хувь нь л буруу гэж үзжээ. Эндээс харахад ах дүүгийн найрамдалт харилцаатай улс гэж оросуудад итгэдэг монголчуудын үзэл санаа өнгөрсөн 25 жилийн хугацаанд огт хувирч өөрчлөгдөөгүй болох нь ч бас харагдаж байгаа билээ. Эдүгээ монголчууд бид гурван сая дахь иргэнээ хүлээж байгаа. Тэгвэл хятадууд манай улстай хил залгаа мужуудынхаа гурван сая хар тамхичныг яах вэ хэмээн аргаа барж байна. Оросууд ч бас зэвсгийн наймаа, гэмт бүлэглэл, хар тамхины худалдаагаа барихыг хичээж байна. Хоёр хөршийнхөө дундаас нүүгээд явчихаж болохгүй учир визний асуудлыг сөхөхдөө Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийнхөн маань дахин дахин нягтлана гэж найдаж байгаагаа ахин нэг дурдая.

 

Б.Мөсөн

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ