Өөрийгөө бусадтай харьцуулж дүгнэх зөв үү, буруу юу

Өөрийгөө бусадтай харьцуулж дүгнэх зөв үү, буруу юу

 

Өөрийгөө хэн нэгэн хүнтэй харьцуулах үзэгдэл нь эрэгтэй хүнд гэхээсээ илүүтэйгээр эмэгтэй хүнд илүү тохиолддог байна. Заримдаа үүнийг нь хор шар, атаархуу зантай холбож үзэх нь бий. Бусадтай өөрийгөө харьцуулах нь сайн, муу хоёр талтай байдаг ажээ.

САЙН ТАЛ НЬ: Биеэ тоож, цамаан загнахгүй байх, өөрийнхөө гаргасан амжилтыг ахиулахыг хүсч, цааш нь улам их хичээж ажиллах, өөртөө илүү анхаарал тавьж эхлэх гэх мэт.

МУУ ТАЛ НЬ: Өөрийнхөө одоо байгаа байдалдаа гутарч, сэтгэл санаагаар унаж, мухардалд орох, бусдад атаархаж эхлэх, өөрийнхөө санааг гүйцэлдүүлэхийн тулд ямар нэгэн арга заль зохиох гэх мэт.

Хэрэв та өөрийгөө бусадтай харьцуулахгүй байя гэвэл:  Бусадтай өөрийгөө харьцуулах үзэгдэл нь өөрийн хүсэл сонирхлыг гүйцэлдүүлэхтэй холбоотой юм. Хэрэв та дуртай ямар нэгэн зүйлээ хийгээд завгүй байх юм бол өөрөөсөө өө сэв эрэх цаг зав гарахгүй байх болно. 

Зорилгодоо хүрэхийн тулд өөртөө байгаа боломжтой бүхнийг хийх гээд хичээгээд үзээрэй.

Өөрөөрөө бахархах ямар нэгэн шалтгаан өөртөө гаргаж өгөх хэрэгтэй.

Энэ байдлаас гарахын тулд өөрийнхөө "залхуу зан"-тайгаа сайтар тэмцэх нь чухал байдаг.

"Заавал төгс төгөлдөр байх албагүй" хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Өөртөө сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй.

 Эргэлзээтэй бүхий л шалтгаануудыг оюун ухаанаасаа авч хаях.

 Бусдыг харьцуулж их бодох тусам бусад хүмүүс өөрийг чинь тэр хэмжээгээр чинь харьцуулах болно. Энэ нь бодит байдал дээр шалгарсан зүйлийн нэг юм.

 Сэтгэл санаа тавгүй байсан үедээ аль эсвэл амьдралын хэцүү цаг мөчид өөрийгөө бусадтай хэзээ ч битгий харьцуулж бодож байгаарай.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан