Шөнийн тээврийн үйлчилгээнд шалгалт хийжээ

Шөнийн тээврийн үйлчилгээнд шалгалт хийжээ

Нийслэлийн Тээврийн газрын даргын баталсан хуваарийн дагуу тус газрын хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын хэлтсийн улсын байцаагчид 2014.07.31-ний 22.00 цагаас 01.00 цагийн хооронд  шөнийн тээврийн үйлчилгээний автобус болон такси үйлчилгээнд шалгалт хийжээ.  

 

Шалгалтаар нийт 44 тээврийн хэрэгсэл хамруулсанаас  гэрээ хэлцэлгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлсэн бага оврын 2 автобус /8082 УБН, 0673 УНЗ/, такси үйлчилгээ эрхэлсэн 2 суудлын авто машиныг  /2551 УБЧ, 3215 УБЕ/ түр саатуулах байранд саатуулж, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй зорчигч тээвэрлэсэн 2, хууль бус тээвэр эрхэлсэн 5 жолооч, зогсоолын байрлал буруу эзэлсэн 2 жолоочид асуудлыг шийдвэрлэхээр бичиг баримтыг хураан авсан байна.

 

Мөн нийтийн тээврийн шөнийн үйлчилгээний “МУБИС-Нисэх”, “МУБИС-7-н буудал”, “ХМК-Офицеруудын ордон”-ы  чиглэлд хийсэн шалгалтаар “Автотерминалирейд”ХХК-ийн 14-014 /7351 УНВ/гарааш дугаартай автобус ар талдаа гарааш дугаар байрлуулаагүй, үйлчилгээний даалгаврын хуудсан дээр шалгах механик шалгасан гарын үсэггүй, 14-009 /8328 УНХ/ дугаартай жолооч Ч.Мягмарсүрэн мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ орхисон зөрчлүүдийг илрүүлж, зөрчлийг таниулан, зорчигчийн ая тухтай зорчих нөхцлийг хангах талаар мэргэжлийн арга зүйн зөвөлгөө өгч ажиллаа

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан