Жирэмслэлтээс сэргийлэх эм хөхний хорт хавдар тусах эрсдэлийг 50%-иар ихэсгэдэг ажээ

 

Жирэмслэлтээс сэргийлэх эм нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг 50%-иар ихэсгэдэг гэж Америкийн эрдэмтэд мэдэгдлээ. Жирэмслэлтээс сэргийлэх эм уудаг бүсгүйчүүдийг ийм эм огт уудаггүй буюу уухаа больсон эмэгтэйчүүдтэй харьцуулж үзсэн байна. Эрсдэл мэдээж, эмийн бүтцээс хамаарч байжээ.

Эстрогений  түвшин өндөр зарим эм нь хорт хавдар тусах эрсдэлийг бүр 3 дахин ихэсгэдэг гэнэ. Тодруулбал, эстрогений өндөр тун агуулсан эм нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг 2,7 дахин их буюу 170%-иар нэмэгдүүлж байхад даавар бага агуулсан эм нь 1,6 дахин гэнэ. Харин маш бага эстрогентой бол хавдар тусах эрсдэлгүй, ямар ч аюулгүй гэж эрдэмтэд тайлбарлав.

Сиэтлийн Фред Хатчинсоны хавдрын эрдэм шинжилгээний төвийн доктор Элизабет Бибер "Өнгөрсөн онд хөхний хорт хавдраар өвчилсөн тохиолдол эрс ихэссэн учраас ийм судалгаа явуулахаар шийдсэн. Гэхдээ манай судалгааны үр дүнг дахин шалгаж үзэх шаардлагатай" гэж ярилаа. Түүнчлэн 2013 онд жирэмслэлтээс сэргийлэх эм борлуулалтаараа түүхэн дээд амжилт тогтоосон тул эрдэмтэд судалгаагаа энэ чиглэлд хандуулжээ.

"Хорт хавдрын судлах Америкийн нийгэмлэг" сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаанд 23 мянган эмэгтэй хамрагдсан. Тэднээс 1102 нь хөхний хорт хавдартай байв. Хавдартай эмэгтэйчүүд 20- 49 насных бөгөөд өвчин нь 1990-2009 оны хооронд оношлогджээ.

"Өмнө нь явуулсан судалгаагаар жирэмслэлтээс сэргийлэх эм уухаа болиход хөхний хорт хавдар тусах эрсдэл буурч байсан" гэж эрдэмтэд ярижээ.

 

Г.Солонго

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

31-08-2018, 10:15
Их уншсан