“Данийн охин” киног хоригложээ

“Данийн охин” киног хоригложээ

“Оскар”-ын шагналт жүжигчин Эдди Редмэйнийн гол дүрийг бүтээсэн “Данийн охин” кино энэ долоо хоногийн эхээр Ойрхи Дорнодын зарим улсад албан ёсны нээлтээ хийсэн билээ. Харамсалтай нь уг бүтээлийг Катарын эрх баригчид хориглож, кино театруудаас эргэн татсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Катарын Соёлын яам твиттертээ “Бид шаардлагатай арга хэмжээг авч байгаа. Энэхүү уран бүтээлийг үзээд яагаад бид хориг тавьсныг ойлгох болно” хэмээн жиргэжээ. Энэхүү кинонд хориг тавьсан шалтгаан нь тодорхойгүй байгаа юм.

 

“Данийн охин” кинонд трансжендер уран бүтээлчийн тухай өгүүлдэг. Уг кино ирэх сард зохион байгуулагдах 88 дахь удаагийн “Оскар”-т нэр дэвшээд байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан