Залуу аав, ээжүүдэд өгөх зөвлөгөө

Гэр бүлд шинэ хүн мэндлэх болоход залуу хос маань юу бэлтгэхээ сайн мэдэхгүй байх нь бий. Ингээд залуу хосдоо зориулж бяцхан зөвөлгөө хүргэе. Эдгээр зүйлсийн заримыг хүүхэд төрөхөөс өмнө бэлдсэн байх шаардлагатай.
Хүүхдийн даавууг зөөлөн хөвөн  материалан эдээр дөрвөлжилж хийнэ. Эсвэл нэг удаагийн дөрвөлжин алчуураар орлуулж болно. Хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэх хэрэгтэй. Нийт хэрэгцээндээ зориулж 24-өөс доошгүй даавуу бэлтгэнэ. Усыг сайтар шингээдэг сэвсгэр зөөлөн даавууг  зарим хүмүүс өлгийний даавууны дотуур хэрэглэдэг. Хөхний саалтуур, ариутгасан хөвөн, хүүхдийн арьс цэвэрлэхэд зориулсан шингэн тос, хөхний товч хагарахаас сэргийлдэг цайр, хушны тос, хөхний товч ариутгах нунтаг ба шингэн эм зэргийг бэлтгэх хэрэгтэй. Мөн нийлэг хулдаас, өлгий, өлгийний уут, хүүхдийн ор зэргийг бэлтгэнэ. Хүүхдийн ор нь хөнгөн, авсаархан, хөдөлгөхөд тохиромжтой, суурьтай байвал зохино. Хүүхдэд тусгайлан дэр бэлдэх хэрэггүй. Хэрэв та хүүхдээ угжхаар шийдвэл 6-аас доошгүй угжны сав бэлтгээрэй. Угжны савыг хэрхэн бэлтгэх цэвэрлэхийг мэдсэн байх шаардлагатай. Гэхдээ болж өгвөл угжихгүй хөхүүлэх хэрэгтэй.

Өлгий


Улирлын байдалд тохируулан хүүхдийн өлгийг бэлтгэнэ. Дулаан,зөөлөн, хөнгөн байх хэрэгтэй. Хэт зузаан байж болохгүй. Мөн угааж болохуйц байдлаар бэлтгэнэ. Түүнчлэн нярай хүүхдэд тусгайлан уутан өлгий бэлтгэж болно.Гэхдээ энэ өлгийг гадуур авч явах үед хэрэглэнэ.

Усанд оруулах сав

Хүүхдийг усанд оруулахад зориулсан тусгай сав бэлтгэнэ. Усанд оруулах сав нь хүүхдэд тохиромжтой байх хэрэгтэй.

Саван

Ариун цэврийн ердийн саванг хэрэглэхэд хүүхдийн арьс цочирч болзошгүй. Иймд нярай хүүхдэд зориулсан зөөлөн саван бэлтгэх хэрэгтэй.

Алчуур

Нярай хүүхдэд зориулсан зөөлөн алчуур олж бэлтгэнэ. Зөвхөн хүүхэддээ л хэрэглэдэг байх хэрэгтэй.

Хувцас

Хүүхдэд зориулсан маш олон янзын хувцас байдаг. Гэхдээ л нярайн хувцас ямар байхыг санаж байх хэрэгтэй. Нэг хоногт зориулж 4 ээлжийн хувцас бэлдвэл зохино. Түүний 2-г нь өдөр, үлдсэнийг нь шөнө солино. Зуны улиралд зориулж өргөн хүрээтэй малгай хэрэгтэй. Хүүхдийн хумс авахад зориулж жижиг хайч юмуу зориулалтын хумсны хутга зэхнэ. Тэрчлэн үсийг нь самнахад зөөлөн сам ч бас хэрэгтэй.

Хүүхдийн тэрэг

Энэ нь хүүхдэд зориулсан  дугуйтай ор юм. Хүүхдийг машинд авч явах шаардлага гарвал дугуйг нь салгаж аваад хүүхэдтэй тэргээ хойд суудалд бэхлэж болно. Мөн хүүхэдтэйгээ салхинд явахад зориулсан тусгай түшлэгтэй сандал маягийн тэрэг хэрэглэнэ. Хагас суугаа байдалд суулгаад бэхлэгчээр бэхэлж түрж явахад нэн тохиромжтой. Түүнчлэн автобус, галт тэрэг зэрэг нийтийн унаанд  хүүхдээ авч явахад зориулсан тусгай зориулалтын элгэвч байдаг. Олны дунд хүүхэд эхтэйгээ ойр байж түүний дулааныг мэдэрч байх нь чухал. Элгэвчийг хэрэглэхэд эхийн 2 гар чөлөөтэй байдаг. Элгэвчийг гэртээ байхдаа ч хэрэглэж болно. Үүнийг хэрэглэхэд хүүхдийн толгой гулжийхгүй, хүүхэд толгойгоо даахад нь дэм үзүүлдэг сайн талтай. Мөн хүүхэд эцэг эхийнхээ хийж байгаа бүхэнийг харж байх нь тархиний хөгжилд сайнаар нөлөөлнө.

 

Ө.Око

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан